Ираны шатарчин бүсгүй 3 сар гэртээ харьж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Ираны 33 настай бүсгүй Шохре Баят 2006 онд дэлхийн аварга болж байсан шатарчин. Баят 2014 онд олон улсын А (Азийн цорын ганц эмэгтэй шүүгч) зэрэглэлийн шүүгчийн эрх авч, багын мөрөөдлөө биелүүлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сард тэрбээр эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын финалын тоглолт буюу ОХУ-ын Александра Горячкина, Хятадын Цзюй Вэньцзюнь нарын тоглолтыг шүүсэн билээ. Тэр тоглолт түүний хувь заяаг орвонгоор нь эргүүлнэ гэж Баят төсөөлөөгүй нь лавтай.

Баят тэмцээнийг шүүхдээ алчуургүй, толгой нүцгэн байсан нь исламын шашинт Иран оронд шуугиан тарьсан юм. Ираны хуулийг зөрчсөн тул түүнийг эх оронд нь хорих ял, магадгүй цаазын ял ч хүлээж байлаа. Ингээд бүсгүй Ирандаа харьж чадаагүй юм.

Тэмцээн дуусаад гурван сар өнгөрсөн ч тэр Их Британид амьдарсан хэвээр байна.

Шохре Баят “Би шүтлэггүй хүн. Хижаб өмсөх дургүй, үзэн яддаг. Иранд үлдсэн нөхөртөө санаа их зовж байна. Би Их Британид улс төрийн орогнол хүссэн. Нөхөр минь Их Британид ирж чадахгүй нь ойлгомжтой тул хаа нэгтэй гуравдагч оронд түүнтэй уулзах байх. Иранд амьдрах хэцүү. Би өөрөөрөө байх хүсэлтэй” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.188) 2020 оны 04 сарын 21

Хэдэн УИХ ын гишүүн корона вирусийн үеэр мөрдөх хууль гэж юу хийгээд явна аа Зөндөө олон хуулиараа зохицуулагдана Шашин энэ тэр ч гэх шиг шашны тухай хуулинд бга л байх шүү Бас хэдэн төгрөг авах санаатай Балайраад солиороод явах юм Иргэд өөрсдөө ухамсарлаад болоод бга юм шүү Гадны байгууллагууд дүгнэхдээ Монгол улс хүний эрхэнд хэтэрхий халдаж байна гэсэн шүү Иргэд боломжоороо тэсэж тэвчинэ тэвчиж бга өөр яаж дарлах гээд байна Олон хүн дунд ганц нэг зөрчил гаргаж бга хүн бга л бх зөрчлийн хууль энэ тэрээрээ зохицуулах ер нь хамааруулъя гэвэл зөндөө хууль бга бх шүү

0  |  0
Hetsuu(61.68.177.212) 2020 оны 04 сарын 20

Ene arabicuud bol bidnii uzen yaddag hyatad humuusees novshiin baliar humuus. Asianuud bol es surtahuunii undur humuujil tuluvshiltei humuus gedgiig bie setgeleeree mederch baina. 1970 onoos hoish Iran huuhnuud busad ornii humuus shig engiin l huwtsaslaj erh tegsh baisan. Shashin huniig er ni munharuuldag l bololtoi yum baindaa

0  |  0
Top