Алдарт оддын тэнэг үгнээс эш татвал

2020 оны 04 сарын 17

Долоо хоногийн долоон өдөрт нь телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө байдаг алдарт одод ямар нэг зүйл хэлэхээсээ өмнө сайн бодож байх шаардлагатай. Энд гарах одод энэ дүрмийг баримтлаагүйгээс эвгүй байдалд орсон юм.

Кристина Агилера “Энэ жил Канны кино наадам хаана болох юм бол?”

Бритни Спирс “Би далайн цаана олон очиж байсан. Жишээ нь, Канадад. Би Японд очихыг хүсдэггүй. Учир нь тэнд Африкт загасны махан хоол ихтэй”

Камерон Диаз “Би таталцлын хүчийг хар багаасаа мэдэрдэг байсан”

Элизабет Херли “Мэрилин Монро сайхан харагддаг. Гэхдээ би Монро шиг бүдүүн байсан бол амиа хорлох байсан”

Канье Уэст “Өрсөлдөөний тухай бодохдоо би өнгөрсөн үетэй л өрсөлдөхийг хүсдэг. Микеланжело, Пикассо, пирамид гээд л”

Пэрис Хилтон “Хэн ч надтай зэрэгцэж чадахгүй. Түүхэн арван жил болгон өөрийн гэсэн шүтээн шар үстэй дагинатай байлаа. Мэрилин Монро, Диана гүнж, харин одоо би”

Дэвид Бекхэм “Би хүүгээ загалмайлахыг хүсэж байна. Гэхдээ одоохондоо ямар шашин гэдгийг нь шийдээгүй байгаа”

Линда Евангелиста “Би хоолны дэглэм барьдаггүй. Зүгээр л хүссэн хэмжээгээрээ иддэггүй”

Мадонна “Би Ганди, Мартин Лютер Кинг, Жон Леннон шиг байхыг хүсдэг. Гэхдээ мэдээж амьд”

Том Круз “Би хүүхдэд хайртай. Яагаад гэвэл би өмнө нь хүүхэд байсан”

Аличе Сабатини “Би дайнд дургүй, айдаг. Гэхдээ би эмэгтэй болохоор цэрэгт явахгүй, гэртээ л сууж байх байсан”

Мэрайи Кери “Телевиз асаахаар л Африкийн өлсгөлөн хүүхдүүд гарах юм. Өрөвдөөд уйлдаг. Би тэд нар шиг туранхай байхыг хүсдэг. Мэдээж ийм муухай орчинд биш л дээ”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(202.9.46.59) 2020 оны 04 сарын 20

hooson tolgoinuud

0  |  0
M(66.181.179.219) 2020 оны 04 сарын 18

tom cruise ch arai ene jagsaaltand bagtahgvi ym bnaa

0  |  0
Top