ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний эрч хүч нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Хонь

Эрэгтэйчүүд уулзалт, үйл явдалд очно. Хувийн амьдралынхаа талаар бодно. Танд атаархагчид болон худал амлалт өгөгсөд дотнын хүнтэйгээ харилцах харилцаанд саад болж магадгүй. Хонины эмэгтэйчүүд бодлогогүй үйлдлээсээ болж ярианы сэдэв болох вий!

Үхэр

Үхрийн эмэгтэйчүүдэд таатай өдөр. Харин эрчүүд буруу зүйлд толгойгоо мэдүүлэхээс зайлсхий. Өөрийнхөө толгойг сайтар захир. Аливаа ажил хэрэг эхний оролдлогоор бүтэхгүй. Гэхдээ та хичээвэл бүгдийг чадна. Үхрийн эрэгтэйчүүд эрсдэлтэй зүйлд бүү оролц.

Ихэр

Амжилттай өдөр. Ихрийн эмэгтэйчүүдэд дайсан гарч ирнэ. Материаллаг байдлаа дээшлүүлнэ. Томилолтод явахад таатай. Хүмүүстэй холбоо тогтоо. Ялангуяа гаднынхантай холбоо тогтоох нь ашигтай. Одоогийн байгаа байдлаа дээшлүүлэхийн тулд өөрийгөө шах.

Мэлхий

Хүчээ зөв хуваарилж чадвал амжилт таныг хүлээж байна. Гэр бүлийн аз жаргал нь таны давуу тал болно. Гэрлэлт, жирэмслэлтээ төлөвлөхөд таатай өдөр. Том худалдан авалтууд амжилттай байна.

Арслан

Хувийн амьдралынхаа талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Өөрийгөө хөгжүүлэхэд таатай өдөр. Авьяасаа харуулах, өөрийгөө илэрхийлэх нь эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг татна. Аливаа бэрхшээлд бүү бууж өг.

Охин

Уулзалт, маш хэрэгтэй үйл явдал зэрэгт очно. Охины эмэгтэйчүүд хувийн амьдралдаа анхаар. Хэрэггүй харилцаа холбоог тасалж, шинэ хүмүүстэй танилц. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотнын хүнтэй холбоотой баяртай мэдээ сонсоно.

Жинлүүр

Хүүхдүүдтэй холбоотой асуудал гарвал цаг алдалгүй шийд. Уран бүтээл, хувийн амжилт зэрэг нь таны эрч хүчийг нэмнэ. Өөрийгөө илэрхийлэх нь эргэн тойрны хүмүүсийн сөрөг хандлагыг багасгана. Болсон явдлыг үнэн зөвөөр үнэл. Зоригтой бай.

Хилэнц

Таны нийгмийн зэрэг дэв, санхүүгийн тогтвортой байдал хэний ч эргэлзээг төрүүлэхгүй өдөр. Шинэ ашигтай ажил төрлийн санал хүлээн авах магадлал өндөр. Гэхдээ од эрхэс таныг өнөөдөр хөрөнгө оруулалт хийхдээ яарахгүй байхыг анхааруулж байна. Ихэнх хилэнц ирээдүйнхээ төлөө санаа зовж, аз хийморь, ялалтад итгэлгүй, алтан дунджийг барих болно.

Нум

Гэнэтийн үйл явдал олон тохиолдох тул хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй, тайван бай. Зарчмын сөргөлдөөнөөс сэргийл. Худал цуурхал, хов живээс болгоомжлоорой. Орой үдэш гэртээ байх хэрэгтэй.

Матар

Санхүүд хүндрэл үүснэ. Энэ өдөр та ямар ч үр дүн авчрахгүй алсын аян, томилолтоор явж магадгүй. Хулгай, дээрэмд өртөх магадлалтай тул болгоомжтой яваарай. Шинэ хүнтэй танилцаж хэрэггүй. Гаднын хүмүүс танд халдах эрсдэлтэй байна.

Хумх

Амжилттай сайн өдөр. Хумхууд өрсөлдөгч дайснуудынхаа довтолгоог амжилттай няцааж, санхүүгийн байдлаа сайжруулна. Бизнесээ өргөжүүлэх, шинэ гэрээ байгуулахад ээлтэй. Ялангуяа гадаадын түншүүдтэйгээ дотно харилцаарай.

Загас

Шийдэж амжаагүй асуудлууд өнөөдөр таныг амар тайван суулгахгүй. Хувь заяанд нөлөөлөх том үйл явдал болох магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ муудалцана. Гэхдээ орой бүх зүйл хэвэндээ орох боломжтой, харин та үйлдлээ зөв байлгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top