Хөл хорионы үед гунигийг үлдэн хөөх 7 солонгос дуу

2020 оны 04 сарын 16

COVID-19 халдварын улмаас дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс хөл хорионд орж, гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа. Карантинд байх эхний долоо хоногт хүн сэтгэлээр унаж, гуниглаж эхэлдгийг эрдэмтэд баталжээ.

Тэгвэл бид танд гэрт байх тийм ч муу зүйл биш шүү гэдгийг баталж, сэтгэлийг чинь сэргээх долоон К-Поп дууг танилцуулж байна.

1. Epik High ft. О Хёк – “Home is far away”

Энэхүү баллад дуунд гэр бол хамаг стрессээ мартаж, амарч чадах газар шүү гэж дуулна. Сайхан амарч, хүчээ сэлбээд дахин сэргэнэ. Таныг айдас түгшүүр дагаж байж болох ч энэ бүхэн гэрт мартагддаг гэжээ.

2. JBJ95 – “Home”

Хуучин амрагаа гэртээ эргэн ирэхийг гуйсан түүхийн талаар өгүүлнэ. Гэр бол бидний хорогдох газар билээ. Гэртээ л бид дотносож, нэг нэгнээ дулаацуулж чаддаг гэж дуулдаг.

3. 2NE1 – “Come back home”

Мөн л хуучин амраг, бас л гэр бол бидний хайр дурлалын өлгий гэсэн дуу.

4. SEVENTEEN – “Home”

SEVENTEEN хамтлаг ойр дотнын хүндээ “гэртээ байгаа юм шиг бай” гэж хэлэхээсээ өмнө хамтын сайхан дурсамжуудаа дахин нэг эргэн санах хэрэгтэй гэж дуулж байна.

5. MOBB – “Full House”

Нэрээс нь бүх юм тодорхой дуу.

6. 2PM – “My House”

Энэ дуунд та гэрээсээ гаралгүй бүжиглэж болно.

7. BTS – “Home”

Гэр гэдэг маш олон зүйлийг илэрхийлдэг үг юм. BTS-ийн хувьд гэр гэдэг фэнүүд нь байгаа газар юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 27

yhsendee gunigladag um be er ni hyn bolj torchihood bodoh hiih ajil zondoo l baigaa shdee, guniglaad hiih umgui archaagui hymyysiig eroosoo oilgodoggui

0  |  2
Top