Өвөр Монгол энэ жил 130 тэрбум юанийн төсөл хэрэгжүүлнэ

2020 оны 04 сарын 16

Өвөр Монголын Засгийн газраас энэ жил 130 тэрбум юанийн /18,41 тэр бум ам.доллар/ хөрөнгө оруулалттай дэд бүтцийн 890 том төсөл хэрэгжүүлнэ гэж зарлалаа.

Ойрын саруудад ус татах төхөөрөмж, хурдны зам, хурдан галт тэрэг, мэдээлэл-логистикийн төв барих төслүүд хэрэгжиж эхэлнэ.

Өвөр Монголын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Гун Минчжу хэвлэлийн бага хурал дээр “Юуны өмнө Хөх хотын шинэ нисэх буудлын ажлыг эрчимжүүлнэ. Мөн өөр долоон нисэх буудал баригдаж байгаа. Улаанцав хотод Apple, Huawei, Alibaba компаниудын мэдээлэл боловсруулах төвийн барилгын ажлыг хурдасгах болно. Бид Өвөр Монголын дэд бүтцийн сул салбаруудыг орчин үеийн өрсөлдөөнд хөл нийлсэн, хүчирхэг салбар болгоход бүх анхаарлаа тавина” гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top