V сарын 9-нд болох UFC 249 тэмцээний бүх тулаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Дөрөвдүгээр сарын 18-нд болох ёстой байсан холимог тулааны UFC 249 тэмцээн ирэх сарын 9-нд явагдах нь бараг тодорхой болжээ. Тэмцээн хаана явагдах нь тодорхой бус ч эзгүй арлаас эхлээд Калифорни, Техас, Флорида мужуудын нэр дурдагдаад байна.

MMA Fighting-д тус тэмцээнд явагдах бүх тулааныг зарласан байна. Тэмцээн хойшлогдсон ч Хабибгүй явагдана. Гол тулаан нь хөнгөн жингийн аваргын түр зуурын бүсний төлөөх Тони Фергюсон, Жастин Гэтжи нарын тулаан. Мөн Генри Сехудо, Доминик Круз гэсэн бас нэгэн супер тулаан нэмэгдсэн. Эмэгтэйчүүдийн Жессика Андраде, Роуз Намаюнас нарыг Аманда Нуньес, Фелисия Спенсер хоёроор сольжээ.

UFC 249

Тони Фергюсон – Жастин Гэтжи;

Генри Сехудо – Доминик Круз;

Аманда Нуньес – Фелисия Спенсер;

Фрэнсис Нганну – Жаирзиньо Розенстрайк;

Жереми Стивенс – Кэлвин Каттар;

Дональд Ковбой Серроне – Энтони Петтис;

Грег Харди – Йорган де Кастро;

Алексей Олейник – Фабрисио Вердум;

Карла Эспарза – Мишель Уотерсон;

Роналдо Соуза – Юрайя Холл;

Висент Луке – Нико Прайс;

Карол Роза – Брайс Митчелл;

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top