Алла Пугачевагийн 71 нас буюу түүний АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2020 оны 04 сарын 15

ОХУ, бүр цаашилбал хуучин ЗХУ-ын эстрад, хөгжмийн ертөнцийн “Загалмайлсан эх” Алла Пугачева өнөөдөр /2020.04.15/ 71 нас хүрч байна. 

Тиймээс агуу Алла Пугачевагийн амьдралын дүрмийг танилцуулъя.
 


“Хүмүүсийн анхааралд байхыг багаасаа хүсдэггүй байлаа. Зураг авхуулахыг ч хүсэхгүй. Тийм болохоор сургуульд намайг “зэрлэг хүн” гэж хочилдог байсан”

“Би гурван удаа гэрлэсэн, бүгдэд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм”

“Ярилцлага бол нүглээ наманчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март”

“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ”

“Урлагийн ертөнцөд ухаан жолоогүй амьдарч тэнэг хүн л чадна”

“Хүмүүсийг хайрлахын тулд тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй”

“Шүүмжлээд л байх юм. Тэгвэл намайг урт банзалтай, даруу, ичимхий охин байхад яагаад хэн ч алга ташин, хашхирдаггүй байсан юм бэ”

“Хоолны олон л дэглэм барьж байлаа. Хамгийн гол дэглэм бол бага гударч, их хөдлөх”

“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно”

“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”

“Чамд үнэнийг л хэлдэг хүмүүсийн үгийг сонсож бай”

“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай”

“Би шударга хүн болохоороо худал ярьж чаддаггүй. Тийм болохоор хэвлэл мэдээлэлтэй харьцдаггүй юм”

“Хэрэв чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй”

“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг”

“Миний төлөө эрчүүд ямар гавьяа байгуулж байв гэж үү? Тэд надтай гэрлэсэн”

“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад зовж явах нь дээр”

“Эр хүний төлөө бүхнээ хаяна гэж үү? Намайг бүх юмаа хаяхыг шаарддаг ямар тэнэг эр вэ? Харин тэнэгийн төлөө би бүх юмаа хэзээ ч хаяхгүй”

“Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”

“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг”

“Нэгдүгээрт би сайхан, хоёрдугаарт туранхай биш, гуравдугаарт... ер нь надад дөрөвдүгээр, тавдугаар ч байгаа. Тэгэхээр би бас юмтай хүн”

“Амьд домог гэдэг үг надад таалагддаггүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”

“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март. Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхнэ шүү”

 “70 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд зүгээр л тоо”

“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг”

“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа”

“Ертөнц сөнөнө гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг”

“Сайн хөгжмийн зохиолчид ч сайн, муу янз бүрийн дуу хийдэг. Сайныг нь би дуулдаг”

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцэг(192.82.65.224) 2020 оны 04 сарын 21

миний бахархал. гайхалтай дуучин. эрүүл, урт удаан наслаарай\n\n

0  |  0
Оюунаа Т(43.242.241.234) 2020 оны 04 сарын 20

Хэзээд залуугаараа сайхан эмэгтэй. ЭРҮҮЛ энхийг хүсье!

0  |  0
Ss(89.33.219.254) 2020 оны 04 сарын 19

Emegteichuud ene emgenii zuvulguuguur amidarbal gants bie l uldeh baih shuu.

0  |  1
zochin(202.55.188.84) 2020 оны 04 сарын 18

ГАЙХАЛТАЙ

2  |  0
Парис (91.164.33.213) 2020 оны 04 сарын 19

Багын маань шутээн, гайхалтай хуч чадалтай эмэгтэйчуудын нэг,улгэр дууриалал,энэ ертонцод санснаараа амьдарсан шиг амьдарч болдогыг харуулж чадаж байна!\n100 илуу наслах болтугай!

3  |  0
зочин(202.179.24.245) 2020 оны 04 сарын 19

гайхамшигтай авьяас, өвөрмөц амьдрал. Агуу авьяастан л ингэж чадна. Миний хайртай Алла

3  |  0
aaGii Peter(66.181.160.13) 2020 оны 04 сарын 17

С Днём рождения, Алла Борисовна!

2  |  0
taxar(66.181.189.201) 2020 оны 04 сарын 18

brejnewin he gen baigaagvi darin pugachewin he gen baisan

2  |  0
202.21.127.172-оо(182.160.39.126) 2020 оны 04 сарын 22

Чи дэлхий дээр байгаа биз дээ?! Юу солиороод байгаам дээ.

1  |  0
Зочин (66.181.185.97) 2020 оны 04 сарын 18

Бахархмаар, гайхамшигтай эмэгтэй.

2  |  0
Зочин(202.21.127.172) 2020 оны 04 сарын 19

Энэ хүн чинь нас барчихсан шүү дээ?

0  |  10
Top