Коронавирусний вакциныг туршсан АНХНЫ ХҮН мэдээлэл хуваалцлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Шинэ төрлийн коронавирусний эсрэг вакциныг хийлгэсэн дэлхий дээрх анхны хүн болох АНУ-ын иргэн Женнифер Халлер The Telegraph сонинд өөрийн мэдрэмжээ хуваалцжээ.

“Вакцин хийлгэсэн эхний өдөр миний биеийн халуун үл ялиг нэмэгдсэн бол хоёр дахь өдөр гар хүчтэй өвдсөн. Үүнээс хойш бүх зүйл хэвийн болсон” гэж тэрбээр ярьжээ.

Женнифер сайн дураар энэ туршилтад оролцсоноороо коронавирусийг ялах үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн байна. Коронавирусний эсрэг үр дүнтэй вакциныг гаргаж авна гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа бөгөөд энэ үйл явцад өөрийн биеэр оролцсоноороо бахархаж буйгаа илэрхийлжээ.

Сиэтл хотын оршин суугч, 44 настай Женниферт ойрын өдрүүдэд вакцины хоёр дахь тунг хийх бөгөөд тэрбээр эмч нарын хяналтад ирэх оны хавар хүртэл байх юм.

Сиэтл дэх Харшил, халдварт өвчний Үндэсний төв энэ оны гуравдугаар сарын дунд үеэс эхлэн SARS-CoV-2 коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг хүн дээр хийж эхэлсэн тухай зарласан билээ.

Туршилтад сайн дураар оролцож буй хүмүүс жилийн турш хяналтад байна. Туршилтад 45 хүн оролцож байгаа ба тэдэнд бүгдэд нь вакциныг ижил тунгаар 28 хоногийн зайтай хоёр удаа тарих юм. Хүн бүрт өөр өөр буюу 25, 100, 150 микрограмм тун хийж байгаа аж. Ингэснээр вакцины үйлчилгээ, дархлаа тогтоох чадвар болон хамгийн тохиромжтой тунгийн хэмжээг тогтоох гэнэ.

“мРНК-1273” вакциныг тус төв биотехнологийн “Moderna” компанитай хамтран бүтээсэн бөгөөд амьтан дээр хийсэн туршилт амжилттай болсон юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nandia(202.126.89.150) 2020 оны 04 сарын 16

Sn bna

0  |  0
г(103.26.194.140) 2020 оны 04 сарын 16

эр зоригтон

0  |  1
сайн үйлстэн(103.26.194.251) 2020 оны 04 сарын 16

Мундаг эмэгтэй .Эрүүл энхийг хүсье.\nДэлхийн хүн зоны төлөө энэрэнгүй үйлстэн бололтой.

1  |  1
oyunchimeg (202.9.46.213) 2020 оны 04 сарын 15

wow

2  |  0
И(202.126.89.111) 2020 оны 04 сарын 15

Мундаг юмаа

1  |  0
Top