Газрын гүний ус 10 мянган жилийн дараа нөхөгддөг

2020 оны 04 сарын 14

Усны доктор Ц.Сосорбарам , Хуульч Ц.Монгол, Усны доктор Д.Баасандорж нар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим хэсэг нь Үндсэн хуулийн зарчим болон зүйл, заалтыг зөрчиж байгаа асуудлаар Дэлхийн Усны өдрөөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Гэвч өргөдлийн хариуг одоо болтол өгөөгүй тул өнөөдөр /2020.04.14/ хэвлэлийн хурал хийлээ.

Хуульч Ц.Монгол  “Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-д Монгол Улсад газар, түүний хэвлий ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заадаг. 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтыг “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжих зорилгоор өөрчлөн найруулж хуульд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, 2009 онд Усны тухай хуулийн 23.2-т “Ус ашиглах гэрээг 20 хүртэл жилээр байгуулж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн ашиглагчийн ус ашиглах эрхийг тухай бүрд тав хүртэл жилээр сунгаж байсан бол 20 жилээр сунгаж өөрчилсөн байгаа нь зөвхөн уул уурхайн компаниудын эрх ашиг, дур зоргоороо өмчилж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болгосон байна. Иймд дээр дурдсан зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ хуулийг нийт ард иргэдийн эрх ашигт нийцүүлэх хэрэгтэй” гэлээ.

Хосгүй үнэтэй байгалийн баялаг болсон газрын гүний ус нь 10 мянган жилийн дараа нөхөгддөг.  Уул уурхай улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэдий ч хүний амьдрах эх булаг болсон усны нөөцийг хариуцлагагүй уул уурхай харлуулж байгаа. Угаах үйлдвэрүүд байгаль болон хүн ардад аюулгүй, ээлтэй байдлаар ажиллах хууль эрх зүйн зохицуулалт хаана, хаанаа хэрэгтэй байгааг бүгд мэднэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн А.Бүддорж “Өмнөговь аймагт уул уурхайн ордууд ажиллаж эхэлсэн цагаас хойш манай сумын гурван багийн 100 гаруй худаг ширгэсэн. 2000 мал усалдаг байсан худаг хоёр морь ч услах усгүй болсон. Газрын гүнээс ундардаг булаг рашаан татарснаас болж говийн зэрлэг амьтад болох хар сүүлт, зээр, хулан хулжиж, усгүй харангадан үхэж байна.  Нутгийн малчид гарын үсэг зурж Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй угаах үйлдвэрүүдийг хааж өгөөч гэж хүсэлт тавьсан” гэсэн нь анхаарал татаж байв.

Нутгийн иргэд нутагтаа тайван амгалан амьдарч, урьдын хэвээр мал сүрэг нь булаг шандаасаа ундаалан хөл хөсөр, гар газар амьдрахыг хүсэн мөрөөдөж, нутаг эх орныхоо баялгийг хайрлан хамгаалж байгаа нь сайн хэрэг боловч  улс төрийн явуургүй үзэлтнүүдийн халаасанд багтаж, таван төгрөгөөр үзэл бодлоо арилжих үзэгдэл олонтаа гарах болсныг ч нуух юун. Монгол Улсын төр засаг говийн усны хангамжийг сайжруулах чиглэлээр Засгийн газрын хөтөлбөрт оруулж, Хэрлэн, Орхон, Сэлэнгийн сав газраас говь нутаг руу ус татах төслийн ТЭЗҮ-ийн тендер хийгдэж байгаа бөгөөд батлагдвал өмнийн говь руу ус татах цаг удахгүй ирнэ гэдэгт говийнхон найдлага тавьж сууна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.14.36.6) 2020 оны 04 сарын 15

Ингэж худлаа ярьж болохгүй, тухайн газрын онцлогоос шалтгаалж 1000 жил ч байж болно, 10000 гэдэг бол хамгийн их тоон утга юм билээ. Манайхан арай ингэж бүлтрэхгүй шүү. Наад асуудлыг чинь газар доорх усны эрдэмтэд мэдэх байх.

0  |  0
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 14

Hola, esto es para informar al público en general que José Luis, un prestamista de préstamos privados, ha abierto una oportunidad financiera a cualquiera que necesite asistencia financiera. 5000 euros a 100,00 euros Proporcionamos préstamos con un interés del 2% a personas, empresas y empresas de forma clara y comprensible. contáctenos hoy por correo electrónico a (albakerloanfirm@gmail.com

0  |  0
Top