Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ МАН-ын 60 тэрбумын хувилбарыг хэрэгжүүлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Aрдчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн дэнчингийн асуудлаар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ.


АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй 100 гаруй хүн 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна. Гэвч нэмж 200 сая төгрөг төлөхийг намын дарга С.Эрдэнэ шаардсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Д.Мөнх-Эрдэнэ “Би Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдээ төлөөлж энэ хурлыг хийж байна. Өнөөдрийн хурлыг С.Эрдэнэ гэж хувь хүнд хандан хийж байна. Түүнээс биш намаа янз бүрийн байдлаар харагдуулах гэж хийгээгүй гэдгийг АН-ын гишүүд маань ойлгоорой. Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад, хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон зүйл. Миний хувьд төрж өссөн Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр 2019 оны сарын 15-ны өдөр эхний дэнчин болох 40 сая төгрөг, энэ оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараагийн 30 сая төгрөг, мөн гуравдугаар сарын 1-ний дотор сүүлийн 30 сая төгрөгөө тус тус тушаасан.

Бидний тооцож байгаагаар Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд 100 сая төгрөгөө тушаасан. Өнөөдөр нэр дэвшихээ илэрхийлсэн 100 гаруй гишүүний нэрсийг ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. Түүнээс бид нэг дор очиж мөнгөө тушаагаагүй учраас хэн хэн мөнгө тушаасныг мэдэхгүй байна.

Саяхан нэг нөхөр /Хассуурийн Ганхуягтийг хэлэв/ “АН-ын 180 гаруй хүн 100 сая төгрөг тушаасан” гэж нэрс гаргаж хэлнэ лээ. Тэр бол зохиомол худал мэдээлэл юм. АН-аас тэгж мэдээлэл өгөх хүн ховор.

Сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг байхаар баталсан.

С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн. Тэр гэрээгээр бол тавдугаар сарын 1-ний дотор 200 сая төгрөг тушаах үүрэг хүлээж байна. АН-ын ҮБХ-ны гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. АН мөнгөний нам боллоо. Мэдлэг боловсролтой залуучууд нэр дэвших боломжгүй байна. С.Эрдэнэ дарга Ардын намын 60 тэрбумын хоёр дахь хувилбарыг хэрэгжүүлэх гэж байна.

АН-аас сонгуульд нэр дэвшигчийг тодруулах асуудлыг намын дарга С.Эрдэнэ мэддэг юм биш. Намын жирийн гишүүдээс дэмжлэг авсан нь намаасаа нэр дэвших эрх эдлэх ёстой” гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Маф болчихсон дийлдэхгүй

0  |  0
тэнэ(122.201.31.252) 2020 оны 04 сарын 11

АН ын Оюунгэрэл нь Дорждозовын зохиолыг редакторлоод байсан шиг санагдах пм... Т\\

1  |  0
Гончигоо(124.158.93.130) 2020 оны 04 сарын 11

60 тэр бүмын зохиогч хөгжүүлэгч нь АН-ын Доржзодов шүү дээ. Улаан хамгаалагч нь АН-ын Оюунгэрэл. Нам нь сонгуульд ялаагүй учир ялсан намд мөнгөөр зарах гэж явсан схем шүү дээ. Тиймээс наадуул чинь нутагшуулчихсан байгаа

1  |  0
Top