КОВИД-19: UFC 249 тэмцээн цуцлагдлаа

2020 оны 04 сарын 10

Цуцлагдах, хойшлуулах талаар олон яриа гарч байсан холимог тулааны UFC 249 тэмцээн угаасаа явагдах хувьгүй байжээ. Шинэ төрлийн коронавирусний улмаас АНУ-д спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжгүй болсон. Дараа нь тэмцээний гол тулаанч ОХУ-ын Хабиб Нурмагомедов ОХУ-ын нутгаас гарч чадахгүй болсон билээ. Гэвч Дана Уайт шантралгүй зүтгэсээр байсан. Хабибийн оронд Жастин Гэтжиг гаргаж, тэмцээнээ Калифорни мужийн хууль үйлчилдэггүй нутгийн уугуул иргэдийн эзэмшилд хийхээр болоод байлаа. Гэвч энэ бүхэн тус болсонгүй.

UFC холбооны тэргүүн Дана Уайт “Бид тэмцээнээ зохион байгуулахаар их хичээлээ. Гэвч ESPN-ий дарга нар утасдаж, ирэх Бямба гарагт тэмцээн явуулахгүй байхыг хүссэн. Яах ч арга байсангүй, тэмцээн 18-нд явагдахгүй болсон. Гэхдээ тамирчдад хэлэхэд санхүүгийн асуудалд бүү санаа зов. Тулааныг чинь эрт орой хэзээ нэгэн цагт зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top