Неслихан Атагюль: МОНГОЛД очиж үзэхийг хүсдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

SBN телевизээр Монголын үзэгчдэд хүрч буй “Мөнхийн хайр” сериал болон олон киноны гол дүрээрээ дэлхийд танигдаж байгаа Туркийн жүжигчин Неслихан Атагюлийн “Hurriyet” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Неслихан эрх чөлөөг эрхэмлэдэг бүсгүй. Тэр аялах дуртай, тэр хэрээрээ цэвэрч, хог түүгээд хаяна. Тэр бас нөхөртөө ухаангүй хайртай, түүнийг өөрийнхөө амьдралын хамгийн үнэтэй зүйл гэж ярьдаг. 13 настайгаасаа эхлэн зурагтаар гарч эхэлсэн түүнтэй туулсан замынх нь талаар болон хайр дурлал, энгийн амьдралын тухай ярилцлаа.


-Та ярилцлага өгөөгүй удсан болохоор шууд эхэлье. Уруул дороо “К” үсэгтэй шивээс хийлгэжээ. Нөхрийн тань нэрний эхний үсэг. Яагаад ийм шивээс хийлгэсэн юм?

-Ингэж хийлгэмээр санагдсан юм.

-Гэнэт нэг өдөр хайр дурлал дуусвал яах вэ. Энэ шивээс юу болох бол?

-Энэ талаар бодмооргүй байна. Гэхдээ Кадир бол миний амьдралын чухал үнэ цэнтэй хэсгийн нэг. Тийм болохоор түүний нэрний эхний үсэг уруул дор маань, хуруунд минь түүний бөгж байгаа юм. Түүний овог надтай хамт. Энэ бүгд надад гайхалтай эрч хүч өгдөг.

-Таныг мэс засалд орж, нүдний доод бүлцэнгээ янзлуулсан гэсэн яриа байдаг?

-Үгүй дээ, мэс засалд ороогүй. Эсрэгээрээ миний нүдний доод бүлцэн надад таалагддаг. Ааваас маань удамшиж ирсэн юм.

-Саяхан нүүрээ будаагүй зургаа цахимд тавьсан байсан. Олон шүүмжлэл бас магтаал байгаа харагдсан. Эмэгтэй хүнийг гадаад төрхөөр нь дүгнэх танд ямар санагддаг вэ?

-Энэ нөхцөл байдалд би эрэгтэй, эмэгтэй алиных нь ч талаас хандахгүй. Харин хүн талаас нь харна. Миний цахим хуудсандаа хийдэг зургуудын дийлэнх нь нүүрээ будаагүй үедээ авсан зураг байдаг. Шүүмжлэл намайг бухимдуулахгүй. Миний амьдралын философи бол би дутагдлыг биш сайн сайхныг олж харах. Хэрвээ ямар нэгэн дутагдал олж харвал тэр надад байна л гэсэн үг. Би сайн сайхан зүйл олж харвал дотоод гоо сайхнаа харж чадаж байна гэсэн үг.

-Сонинуудаар нил таны нөхөртэйгөө Акьякт хог түүж байгаа зураг гарсан...

-Кадир бид хоёр ойд майхнаа бариад байгальд амрах дуртай. Хаа сайгүй хаясан хогтой тааралддаг болохоор хог хийх том уут авч явдаг юм. Бидний амарсан газар маш их хог байсан. Ичмээр байсан шүү.

-Хог түүж байхдаа та бикинитэй байсан. Олны анхаарал үүнд их чиглэсэн...

-Тэнд эхнэр нөхөр хоёр амрахаар очоод, цагийг сайхан өнгөрүүлээд, явахаасаа өмнө хог түүж хаясан. Та тэнд бикинид анхаарал хандуулах ёстой байсан гэж үү. Эсвэл хогонд уу. Бидний өмнө урт зам байна...

-Бидний яриа байгалиас эхэлсэн. Та хоёр жил гэр чиргүүлээр аялж амарч байна. Үүний юу нь сайхан бэ?

-Би үргэлж хаа нэг тийшээ яарч, хожимдож амьдарсан. Харин гэр чиргүүлд яаралгүй амьдрахад цаг хугацаа зүгээр л урсаж байдаг. Миний хайртай хүн, манай ноход болон байшингаа аваад явж байна. Хүссэнээрээ амьдарч байна.

-Найз нөхдөөрөө цуглаад юуны тухай ярьдаг вэ?

-Заримдаа урлагийн тухай, заримдаа харь гаригийн тухай. Тодорхой хэлж чадахгүй байгаа ч Туркт амьдарч байгаагийн хувьд улс орныхоо нөхцөл байдлын талаар бас ярьдаг.

-Нөхөртэйгөө ямар харилцаатай байна?

-Мэдэрч байгаа зүйлийнхээ тухай яривал би дуугүй байх эсвэл бүр их зүйлийг ярих хэрэгтэй болно. Та юуг илүү сонирхож байна?

-Тухайлбал, та түүнийг анх хараад юу мэдэрсэн бэ?

-Бид анх танилцахад би огт өөр зүйл рүү анхаарал төвлөрсөн байсан. Энэ бол би хэнийг ч харахыг хүсэхгүй байсан үе байлаа. Би түүнийг анх харахдаа юу ч мэдрээгүй гэж бодсон ч буруу бодсон байна лээ. Кадирт дурлаж, өдөр ирэх бүрд үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүний агуу сэтгэл, ухаан, хүн чанар. Жинхэнэ адислал бол хэн нэгнийг сайн таньж, уншиж чадах явдал юм. Би Кадирыг уншиж чаддаг, тэр ч бас намайг уншиж чадна.

-Та хартай юу. Нэг нэгнийхээ ажилд оролцдог уу?

-Кадир энэ салбарт ажиллахдаа надтай хамт ажиллаж эхлээгүй. Тэр надад яаж ажиллахыг зааж чадахгүй шиг би ч түүнд зааж чадахгүй. Мэдээж хоорондоо зөвлөлддөг. Гэхдээ ажлаа бол ихэнхдээ менежертэйгээ зөвлөдөг.

-Та жүжигчний ажлаа 13-14 настайдаа эхэлсэн. Энэ танд юу сургасан бэ?

-Хүүхэд байхад бас “Энэ нь чиний сэтгэлзүйн байдалд нөлөөлөхгүй байна уу” гэж асуудаг байсан. Гэхдээ нөлөөлөх зүйл огт байгаагүй. Миний амьдрал үргэлж ийм байсан юм шиг л байсан. Одоо ч юу ч өөрчлөгдөөгүй, би нөгөө л Неслихан хэвээрээ.

-Нэг удаа та арслан тэвэрч үзмээр байна гэж хэлж байсан. Энэ мөрөөдөл эртнээс санаанаас гарахгүй байв уу?

-Тийм ээ, эртнээс үүнийг мөрөөдсөн. Энэ нь их хэцүү ч хэзээ нэгэн удаа би үүнийг хийнэ. Яагаад үгүй гэж. Эр арсланг эм арслангийн эр зоригоор тэвэрч үзмээр байна.

-Өөр та юуны тухай мөрөөдөж байна?

-Исландад очиж хойд туйлын туяаг хармаар байна. Бас Монголд очмоор байна. Аялал хүнд олон зүйлийг өгдөг.

-“Мөнхийн хайр” киноны ямар хэсэг нь танд илүү хүрсэн бэ?

-Эмиртэй хамт машин дотор байдаг (Чи миний амьдралыг хулгайлсан гэж хэлдэг...) есдүгээр ангийн хэсэг бол миний дуртай хэсгүүдийн нэг. Бас Нихан моргт дүүгээ хардаг хэсэг надад хүчтэй нөлөөлсөн.

-Зураг авалт хэрхэн өрнөсөн бэ?

-Маш сайхан өрнөсөн. Авьяаслаг, сайхан хүмүүстэй ажилласан. Бүгдийнх нь эрч хүч, эелдэг зан надад нөлөөлж байсан.

-Дүрийг нь бүтээж үзэх юмсан гэж боддог шүтээн байдаг л байх...

-Жүжигчин бүрийн адил надад бүтээхийг хүсдэг олон дүр бий. Гэхдээ зүрх сэтгэл маань “Бэтмен”-ий Жокерт татагдаж байна. Жокерын дүрийг бүтээхийг их хүсэх байсан. Миний ганц зорилго бол ажлаа сайн хийх. Дүрдээ итгэсэн л бол зохиолын дагуу тоглоно. Филип Сеймон Хофман, Жюльет Бинош, Дэниел Дэй Ливайс, Гвинет Пэлтроу, Кейт Бланшет, Тильда Свинтон нар бол надад таалагддаг жүжигчид.

-Таны бодлоор жүжигчин болж, гол дүрд итгэлтэй тоглохын тулд сайхан бүсгүй байх ёстой юу?

-Тийм ойлголт байдаг. Гоо сайхан гэдэг бол харьцангуй ойлголт. Танд тэдний гадаад байдал таалагдахгүй байж болно. Гэхдээ Туркт энэ нь боломжгүй зүйл. Та сайхан бол гол дүр бүтээж эсвэл гол дүрийг заавал сайхан бүтээх ёстой. Ийм л байна...

-“Мөнхийн хайр”-ын төгсгөлийн ангиудтай холбоотойгоор танд олон сэтгэгдэл ирсэн. Үзэгчид хүлээлтийнхээ хариуг авсан гэж та бодож байна уу?

-Хүмүүс аз жаргалтай төгсгөл хүсэж байсан нь мэдээж. Гэхдээ сериалын жинхэнэ нэр нь “Хар хайр” шүү дээ. Иймээс ийм төгсгөл бичигдсэн байх. Гэхдээ олон хүнд төгсгөлийн анги таалагдсан байсан.

-Энэ сериалын дараа та урт хугацаагаар амарсан. Амралт ямар байв?

-Амралт ер бусын сайхан байсан. Бүтэн сар фургоноор явсан. Амралт надад их зүйлийг сургасан. Янз бүрийн газарт очиж, олон янзын хүмүүстэй танилцах надад гайхалтай сайхан байлаа. Дараагийн фургонтой амралтынхаа тухай бодоод эхэлчихсэн байгаа.

-Жүжигчдээс хэнтэй ажиллах илүү таалагддаг вэ. Хамтран тоглох дуртай жүжигчид тань?

-Би Шенер Шен, Танер Бирсель, Халюк Бильгинер, Эркан Жан, Тильбе Саран нартай хамтран тоглох их дуртай.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomin Erdene(202.55.188.35) 2020 оны 04 сарын 16

Үнхээр үзэсгэлэнтэй мундаг эмэгтэй шүү. Дүрдээ маш мундаг тоглодог бахархмаар бүсгүй цаашдын амидралд болон ажил үйлсд нь аз жаргал хүсье

0  |  0
(202.131.243.190) 2020 оны 04 сарын 13

Эмирийн тухай сонирхуулаач Ниханы тухай тодорхой болгооч

0  |  0
Mr truth(64.119.16.65) 2020 оны 06 сарын 04

Hayiich. Teneg huuhen shd

0  |  1
ФУРГОН(202.9.40.54) 2020 оны 04 сарын 16

Хэхэ юун фургон бэ? Караван, аялалын автобус гэсэн байлгүй.. орчуулга аа гэж...

2  |  0
Gvlmaira(66.181.161.36) 2020 оны 04 сарын 11

Goe kino shuu

2  |  0
eooooooehe(202.126.89.199) 2020 оны 04 сарын 17

Heden angitain boloo\n

2  |  4
bi bi bi bi (202.126.89.199) 2020 оны 04 сарын 13

Hmmm\n\n\n

0  |  1
Zochka(202.55.188.83) 2020 оны 06 сарын 04

Laitai um garaa l bdg.ter umuu.estoi duusdaggui hog bnleeshd

4  |  2
zochin(202.9.46.171) 2020 оны 06 сарын 04

burak iig ali neg talaas ni asuusan ch boloosoi Burakiin tuhai hubi hun Nihamii bodliig sonsson.bol men ch coool dee

2  |  1
зочин(103.212.118.159) 2020 оны 04 сарын 10

монгол.царайтай

1  |  2
what(202.126.89.164) 2020 оны 04 сарын 10

burakiin tuhai ygaad yrisagvi we

1  |  1
w(66.181.183.119) 2020 оны 06 сарын 04

hogiin duusdaggvi teneg kino b.aleeshdee.

3  |  5
Билэгжаргал(202.55.188.45) 2020 оны 06 сарын 04

woow mundag egch shvv mash ih hairtai shvv hurdan ireerei.

2  |  5
zochin(202.126.88.141) 2020 оны 04 сарын 10

Byrakiin tyhai yarisangvi

1  |  4
zochin(202.126.88.141) 2020 оны 04 сарын 13

Munhiin hair seriald hamran togloson jvjigchin burakiin tuhai yagaad yarisangvi ve

2  |  3
Anhzul(202.126.89.33) 2020 оны 04 сарын 17

Jinhen hayg ni yu ym boloo

1  |  6
Top