Саудын Арабын хааны гэр бүлийн 150 хүн коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

“Саудын Арабын хааны гэрбүлийн 150 гаруй гишүүн коронавирусний халдвар авчээ” гэж The New York Times мэдээллээ.

Эзэн хааны гэрбүлд үйлчилдэг Фейсал хааны нэрэмжит эмнэлэгт 500 ор гарган, эмчилгээнд бэлтгэж байгаа гэнэ.

Эр-Риядын амбан захирагч ханхүү сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бол 84 настай хаан Салман Улаан тэнгис дэх харшдаа өөрийгөө тусгаарлажээ.

Мөн хаан ширээ залгамжлах хунтайж Мухаммад ибн Салман Аль Сауд болон тус улсын бүх сайд тусгаарлагдаад байгаа ажээ.

Одоогийн байдлаар тус улсад 2,9 мянган тохиолдол бүртгэгдэж, 41 хүн амь насаа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top