UFC 249 индианчуудын нутагт явагдана

2020 оны 04 сарын 09

Холимог тулааны UFC 249 тэмцээн спорт сонирхогчдын анхааралд байсаар байна. ОХУ-ын Хабиб Нурмагомедов тус тэмцээнд оролцохоо больсноос хойш Тони Фергюсоны шинэ өрсөлдөгчийн нэр тодорсон ч яг хаана явагдах нь тодорхойгүй хэвээр байсан.

Тэгвэл Тони Фергюсон, Жастин Гэтжи хоёрын тулаан АНУ-ын Калифорнид нутгийн уугуул иргэд болох индианчуудын эзэмшлийн газарт явагдах нь тодорхой боллоо.
 


The New York Times-д бичсэнээр тэмцээн Фресно хотын ойролцоох казинод явагдах болжээ. Спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон Калифорни мужийн шийдвэр индианчуудын эзэмшлийн газарт үйлчилдэггүй тул Дана Уайт хэцүү байдлаас гарах хуулийн цоорхойг олж чадсан хэрэг болж байна.

Фергюсон, Гэтжи хоёрын ялсан нь Хабибтэй тулалдана гэж Дана Уайт мэдэгдээд байгаа билээ.
 


Харамсалтай нь, UFC-ийн аварга асан Америкийн Роуз Намаюнас UFC 249 тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Холбооноос түүнтэй тулалдах ёстой байсан Жессика Андрадед мөн өрсөлдөгч хайж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мма(66.181.161.85) 2020 оны 04 сарын 09

Чи зайл новшоо спортгүй үхлээ

0  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 09

uwchin takhal gej baykhad yun tulaldakh dontoy durakuud we ?

0  |  0
Top