COVID-19 халдвар дэлхийн 212 улсад бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Сүүлийн 24 цагийн хугацаанд 212 улсад COViD-19-ийн халдвар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 1.5 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. 

АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал өчигдөр /2020.04.09/ болсон.

"Дэлхий нийт коронавирусийн халдвартай нүүр тулаад 100 дахь хоног болж байна. Шинэ вирус учраас цаашид яахыг урьдчилан таамаглах хэцүү. Бидэнд мэдэгдэж байгаа хоёр зүйл бол, нэгдүгээрт улс орнууд маш эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн орон бүс нутгийн иргэд санаа зорилго нэг байх хэрэгтэй. Хэрвээ эв нэгдэл, харилцаа алдагдах юм бол вирус тэр цоорхойгоор орж ирж биднийг ялах болно. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд эв нэгдэлтэй байж бид энэхүү вирусийг ялна" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тодрес онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс коронавируст халдварыг оруулж ирэхгүй байх, ороод ирсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах бүх бэлтгэл байдлыг ханган ажилласан.

Харамсалтай нь, Монгол Улсад анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 16 тохиолдол лабораториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс сувилалд ажиглалтын байранд шилжээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 12 хүн хяналтад эмчлэгдэж байна.

Урьд урьдаас илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, дэг журамтай, сахилга баттай байж, халдварын тохиолдлыг нэмэхгүй байх үүрэг хариуцлага иргэн бүрийн өмнө байна.
 

  • Амны хаалтаа зүүж,
  • Гараа тогтмол угааж,
  • Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байя.
     

ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙН ТӨЛӨӨ ХОРОМ БҮРЭЭ АНХААРЪЯ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top