Сүхбаатар дүүрэг АЖЛАА ХИЙНЭ ҮҮ, 100 айл хогондоо дарагдлаа

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах 100 айлын худалдаа эрхлэгчид ТВ8 телевизэд ханджээ.

Тэдний бараагаа татдаг хэсэгт байрладаг нийтийн байрны оршин суугчид угаадас, хогоо шөнийн цагаар үргэлж хаядаг талаар худалдаа эрхлэгчид ярив. Энэхүү асуудлаар Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна гэлээ.

Уншигч та бүхний харж байгаа зураг Сүхбаатар дүүргийн 10-р хороо буюу 100 айл дахь худалдааны төвийн арын хэсэг юм. Энэхүү таван давхар нийтийн цагаан байрууд бүгд төвийн шугаманд холбогдоогүй 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд нийтийн байрны оршин суугчид хувинд бие засаж, бохир, угаадас, хогоо гадаа асгадаг. Эндхийн хогийн цэг хоёр өдөр ч болохгүй дүүрч, хальдаг талаар бухимдан ярьж байна. 

Гражийн хажууд байрлах хаалгаар худалдааны төвийн худалдаа эрхлэгчид бараагаа татаж авдаг гэнэ. 

Короновирусний халдвар, дэгдэлт өндөр байгаа үед бохир орчинд үйл ажиллагаа явуулах, агаар, орчныг ийм хэмжээний бохирдолтой байлгах нь буруу юм. 

Тус нийтийн байрны оршин суугчид төвийн шугаманд холбогдох хүсэлтэй байгаагаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагад олон удаа тавьсан ч бодит байдал өнөөдөр ийм байна. Иргэд ч, байрны оршин суугчид ч хохирч, халдвар, агаар дуслын өвчин тараах эрсдэлтэй болсон энэ орчин, нөхцөлд анхаарал хандуулахыг хүсэж байна. 
 

Бэлтгэсэн Э.ЭНЭРЭЛ (ТВ8 телевиз)

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 09

Dyyrgiin darga nar dyyrgee yavj haraach ichdeggui yuch hiideggui umnuud…….hotiin ene metiin muu bair savnuudaa buulgaj shine tosol um hiigeech archaagui dyyrgiin zasag darga nar !!!

0  |  0
ЗОЧИН(66.181.161.98) 2020 оны 04 сарын 09

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ГУДАМЖ ТАЛБАЙД ЭЛДЭВ ЯНЗЫН ХОГ ХАЯГДАЛУУД ИХ БАЙДАГ. ЭНЭ ДҮҮРГИЙН ХОТ ТОХИЖИЛТ МАШ МУУ АЖИЛДАГ ЮМ ШИГ САНАГДСАН. ӨНГӨРСӨН ЖИЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 11 Р ХОРООНД ГАЗАР ЧӨЛӨӨЛСӨН АЙЛУУДЫН ТЭР ХАВЬД ОВООРСОН ХОГНУУД НЬ БҮТЭН ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭХ ГЭЖ БАЙНА

0  |  0
(202.179.27.53) 2020 оны 04 сарын 09

hachin baliar yumaa bas hot mot nerlechihjee bas ichdegguim baihda

0  |  0
Зочин(192.82.67.148) 2020 оны 04 сарын 09

1-р 40 мянгат хогондоо дарагдаад байхад яагаад арга хэмжээ авахгүй байна? Сүүлийн үед юу болоод байгаа юм бол

0  |  0
hun (66.181.160.28) 2020 оны 04 сарын 09

100 ailiin barilgiin delguuree nuulgeech ee. \n

0  |  0
borЗочин(66.181.166.137) 2020 оны 04 сарын 09

Засаг дарга Х.БОЛОРМАА ажлаа ХМ-ийн ажилтан болотой /гэрэл зурагчин / рекламчин хүүхнээрээ хэдэн зураг тавиулснаар боллоо гэж боддоод байна Иргэнд хандсан бодитой ажлууд хиймээр байгаа юм даа Гэхдээ одоо яахав дээ 2020.10 сарыг хүлээж байгаад солих талын юм бодоцгооё

0  |  0
zochin(64.119.27.73) 2020 оны 04 сарын 09

naad 100 ailaa nuulgen shiljuuleech muu novshnuudaa

0  |  0
Top