СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд салхивчаар унаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас бага насны хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хороонд байх ... тоот орон сууцны 11 давхраас таван настай эмэгтэй хүүхэд унасан байжээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, охиныг жижиг өрөөнийхөө салхивчаар унасан болохыг тогтоосон байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ үед эцэг эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгааны утас, халуун зуух, индүү, халуун тогоо зэрэг хүүхдийн хамгийн их гэмтдэг зүйлсийн аюулгүй ажиллагааг байнга хянаж байх хэрэгтэй гэдгийг албаныхан санууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.39) 2020 оны 04 сарын 10

Балчир хүүхэд салхивчаар ойчсоноос энджээ.

1  |  0
Top