Монгол Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байгаа тухай дурдлаа. Үүнээс 194 хүн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажиглалтаас гарчээ.

Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 257 хүн ирж, бүгдийг нь тусгаарлажээ.

“Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 257 хүн ирснээс өндөр настай асран хамгаалагчтай ирсэн 50, жирэмсэн тав, эрүүл мэндийн шалтгаантай 43, бага насны 49 хүүхэд ирсэн” гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Дээрх хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Энх наран” сувилал, нэр бүхий хоёр зочид буудалд тусгаарлан, ажиглалтад оруулжээ.

 

Top