ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад өлзийтэй сайн

2020 оны 04 сарын 09

Хаврын дунд шарагчин туулай сарын салхины эх одтой хар морь өдөр

 

  • Аргын тооллын: 2020.04.08, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 06.16-19.32
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Уул

Билгийн тооллын Хаврын дунд шарагчин туулай сар ын 16, аргын тооллын дөрөвдүгээр сарын 9, Салхины эх одтой хар морь өдөр. Өдрийн наран 06:14 цагт мандаж, 19:33 цагт жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top