Хөгжлийн банк, Төрийн банк Сангийн яамны харьяалалтай болно

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк болон Төрийн банкийг Сангийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Төрийн банк нь 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байсан бөгөөд өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байгаа банк.

Харин Хөгжлийн банкийг 2010 оны долоодугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулахаар болсон. Улмаар УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталж, Хууль батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу тавдугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. 

Дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг хянах, зохист ажиллагааг нь хангах, зээлийн үйлчилгээ, зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг чанаржуулах үүднээс Сангийн яаманд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hg(83.253.249.218) 2020 оны 04 сарын 09

Zuitei zalguulaad Zeeliin huugee jiliin 3% bolgochih tegwel ard irgediin chini Nuruu teniine shu. Hurelsuhee

1  |  0
зочин(202.131.251.115) 2020 оны 04 сарын 09

зөв зөв. төрийн банкны 76 захирал байсныг Хүрэлбаатар сангийн сайд болсныхоо дараа нэг л өдөр хагасыг нь халж цэвэрлэсэн ш дэ. өөр ямар улс төрч ийм зориг гаргахын...

1  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 09

zuw shiidwer gargajee

1  |  0
Top