ШУУД: Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр /2020.04.08/ Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна.

Хуралдаанаас Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргав. 

Станцын хөрөнгө оруулалт "Оюутолгой" ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна.

Оюутолгой ХХК-оос 300 МВт-ыг 926 сая долларт барина гэж санал өгч байсан бол Засгийн газраас өмнө нь хийлгэж байсан ТЭЗҮ-ээр 560-600 сая ам.долларт барина, хөрөнгө оруулалтаа 5 жилд нөхнө гэж тооцоолж байна. 

"Оюутолгой" ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч авахад зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ гэж Засгийн газар үзэж байна. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгч байна. 

 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top