Бен Бернанке: Эдийн засаг хурдан хугацаанд сэргэхгүй

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

АНУ-ын Төв банкны захирал асан Бен Бернанке коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал жил хагасын хугацаанд үргэлжлэх хэдий ч хурдан хугацаанд сэргэхгүй гэдгийг анхаарууллаа.

“Эдийн засгийн хямралын хувьд 2008-2009 оны хямралаас ч хүнд байх төлөв ажиглагдаж байна. Эдийн засгаа сэргээхийн тулд хямралын эсрэг бодлогоос илүү уялдсан бодлого баримтлах ёстой байх. Ямар ч байсан эдийн засаг тийм ч хурдан хугацаанд сэргэхгүй” гэж Бен Бернанке ярьжээ.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал жил хагасын хугацаанд, магадгүй түүнээс ч урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг онцолж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Top