КОВИД-19 | Ши Жиньпинийг шүүмжилсэн тэрбумтныг баривчлан шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

БНХАУ-ын тэргүүн баячуудын нэг, үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Жичанг БНХАУ-ын цагдаагийн газар, Дотоод хэргийн яамнаас шалган, мөрдөн байцааж эхэлжээ.

Учир нь тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг илт шүүмжилж, цар тахлын үеэр улс төрийн манлайлал үзүүлж чадаагүй, бодлогын алдаа гаргасан гэж олон нийтийн цахим хуудаснаа мэдээлсээр ирсэн юм.

Рен Жичанг Коммунист намд удирдах албан тушаал хашиж байсан элит гэр бүлээс гаралтай ба эрх баригчдын бодлогыг хүчтэй шүүмжилдгээрээ алдартай.

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг баривчилсан юм.

Эх сурвалж: CNN

Top