ТРЭНД 2020 | Энэ жилийн онцлох долоон үс засалт

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

 

Нарлаг дулаан өдрүүд айлчлан ирж буй энэ цагт хэн бүхэн гадаад үзэмжээ өөрчлөх хүсэлтэй байгаа нь дамжиггүй. 2019 онд тод өнгө хувцас загварын ертөнцөд хит болж хүмүүс хувцаслалтдаа түлхүү анхаарал хандуулж байсан бол энэ жилийн хувьд үс засалтдаа илүү анхаарал хандуулах цаг. Нүүр будалт ч мөн хурц, тод байхаа больж илүү даруухан болсон бол үс засалт олон шинэ санаануудаар хүрээгээ тэлжээ. Ингээд алдарт “Elle” сэтгүүлээс онцолж буй долоон үс засалтыг танилцуулж байна.

 

 

Талстын нөлөөгөөр гэрэлт

Өмнөх жилүүдэд үсэндээ элдэв төрлийн гоёл чимэглэл ашиглах нь хоцрогдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан бол энэ үе хэдийнэ ард хоцорчээ. Үсээ олон төрлөөр хувааж, шигтгээ, шүр сувд ашиглан гоёх нь дэгжин бөгөөд өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх болно.

 

 

Геометрийн дүрсээр тогло

Хэрвээ таны үс буржгар, хөвсгөр бол энэ төрлийн үс засалт таныг бусдаас содон харагдуулах болно. Хэвэнд амархан ордог үсээ ашиглан төрөл бүрийн дүрс үүсгэн энэ зуныг чимээрэй.

 

 

Шулуун бас гялалзсан

Үсээ буржийлгах гэж байгаа бол түр азнаарай. Энэ жилийн хувьд шулуун бөгөөд гялалзсан үс супер хит болох гэнэ. Эрүүл бөгөөд шулуун үс хаана ч, хэдийд ч тохиромжтой байх болно.

 

 

Гүзээлзгэнийн шаргал

Хэт цайруулсан үс энэ жилээс эхлэн трэндээс гарч эхэллээ. Хэрэв та үсээ цайруулах бодолтой байгаа бол түр азнаарай. Алдарт стилистүүд хэт цайралттай үсний арай зөөлөн хувилбарыг санал болгож байна. Бор болон шар өнгийн төгс хослолыг тэд гүзээлзгэний шаргал хэмээн нэрлэжээ. Хэрэв энэ танд төсөөлөгдөхгүй байвал Бэйонсэ, Адель зэрэг алдартнуудыг санаарай.

 

 

Ричел хэв маяг

Алдарт “Найзууд” цувралыг санаж байгаа биз дээ. Тус киноны гол дүр Ричелийн үсний засалт энэ жилийн гол трэндүүдийн нэг байх гэнэ. Энэхүү үсний засалтаар алдартнууд хэдийнэ гоёж эхэлжээ. Тухайлбал Селена Гомез, Хэйли Бибер нар хоёул энэ төрлийн засалтаар гоёх болсон бөгөөд 1990-ээд оны хэв маяг ийнхүү дахин ноёлж эхлээд байна.

 

 

Орчин үеийн Миа

Тун ч хайнга, эв хавгүй мэт харагдах ч энэ нь загварлаг харагдах шилдэг сонголт. Яг л Холливудын алдарт жүжигчин Миа Фарровыг санагдуулам энэхүү үсний засалтыг эрүүл байдал, төрөл бүрийн өнгө улам амилуулах болно.

 

 

Кристина засалт

Поп хөгжмийн хатан хаадын нэг дуучин Кристина Агулерагийн дэггүй өсвөр насыг санагдуулам шаргал болон хар өнгө хосолсон үс зоригтой нэгний сонгох сонголт гарцаагүй мөн. Энэхүү засалтаар залуу алдартан Дуа Липа гангарах болсон бөгөөд 2000 оны галзуу хэв маяг шинэ үеийнхнийг илтгэж чадна хэмээн стилистүүд үзэж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 08

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
Top