ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Өнөөдөр 2020.04.08. Энэ оны 98 дахь өдөр бол он дуусахад 268 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандлаа. 19 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -2 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Их Британийн дизайнер, панк стилийг үндэслэгч Вивьен Вествуд, тус улсын “Yes” хамтлагийн гитарчин Стив Хау, найруулагч, “Дурласан Шекспир” киногоороо алдартай Жон Мэдден, дуучин, хөгжимчин бөгөөд Жон Ленноны хүү Жулиан Леннон, Америкийн “Guns N’Roses” хамтлагийн гитарчин Иззи Стрэдлин, жүжигчин Робин Райт-Пенн, Патрисия Аркетт, Оросын хөл бөмбөгч, шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд

1957 оны энэ өдөр БНЧСУ-БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Мөн хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулав.

1959 оны энэ өдөр Хятад-Монгол-ЗХУ-ын төмөр замын тээврийн төлөөлөгчдийн тав дахь удаагийн хамтарсан хурал болон Хятад-Монгол Улсын хилийн төмөр замын комиссын ээлжит хурал Эрхүү хотноо нээлтээ хийв. Энэ өдөр “Хятад-Монгол Улсын хилийн хамтын ажиллагааны комисс”-ын гэрээнд гарын үсэг зурсан байна.

1978 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар “ЗХУ нь БНМАУ-аас өөрийн цэргээ гаргах тухай нот бичиг” гаргасныг БНМАУ-ын Засгийн газар шүүмжилжээ.

1989 оны энэ өдөр  “Хятад, Монголын Иргэний агаарын тээврийн хэлэлцээр”-т Бээжин хотноо гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд

1964 оны энэ өдөр Сансрын “Жеминай 1” хөлгийг туршилтын журмаар нисгэжээ.

1975 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бейсболын “Кливленд Индианс” багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тэрээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.

1993 оны энэ өдөр Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lombodorj (202.55.188.82) 2020 оны 04 сарын 08

Goy medeelel oruulj ogson tand ajil xodolmoriin ondoroos ondor amjilt xvsey

0  |  0
Top