Д.Нямхүү: Дахин хоёр өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

ЭМЯ-наас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд хийж буй ажлынхаа талаар өнөөдрийн /2020.04.07/ мэдээллээ хийж байна.


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу сөрөг гарсан. Цаашид энэ хоёр хүнийг ажиглаж, тусгаарлалтад байлгана. Энэ хугацаанд дахин шинжилгээ, тандалт хийнэ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг хүлээн авч уулзаж, ХӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг өргөтгөх тухай чиглэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ-д шинээр нэг лаборатори нээгдлээ. Энэ мөн сайн мэдээ. 

БНСУ-ын “Си Жин” компани, БНСУ-ын Элчин сайдын яам, БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн оношлууруудыг бүрэн оношилж болох тохиргоо хийлээ. Тэгэхээр ХӨСҮТ-ийн үндсэн том лабораторийн өрөөний хажууд дахин нэг өрөө нээгдлээ гэсэн үг.

БНСУ-ын “Си Жин” компани 3000 оношлуур,  БНХАУ-ын Элчин сайдын яам 5000 оношлуур өгсөн. Энэ оношлууруудыг ашиглах боломжтой боллоо.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн лабораторийн дайны төв ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт оношлуурын лаборатори ажиллахад бэлэн болсон. Ингэж лабораторийн тоог нэмэгдүүлсэн нь цаашид халдварыг хяналтдаа авах, хамгаалах бүрэн боломжтой болж байна. Ерөнхий сайдын зүгээс сайн дураараа шинжилгээ өгөх хүмүүсийг хамруулаарай гэсэн. Лабораторийн хүчин чадал нэмэгдсэн учраас эмнэлгийн санаачилгаар бус иргэний өөрийнх нь хүсэлтээр шинжилгээнд хамруулах боломжтой боллоо.

Франц иргэний бие сайжирч байгаа. Тус иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-ийн ажилчдад зориулж 100 сая төгрөг хандивлалаа. Энэ мөнгийг ажилчдадаа жигд хувааж өгнө. Цаг наргүй ажиллаж буй хүмүүст урамшуулал болгон өгөхөөр тохирлоо.

Өчигдөр буюу энэ сарын 6-нд улс орон даяар болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй.

Дархан-Уул аймагт тусгаарласан зургаан хүнээс шинжилгээгээр халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан ес, Токио - Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүн, тандалтын шугамаар авсан 25 хүнээс халдвар илрээгүй.

Өчигдөр нийт 222 хүнээс шинжилгээ авсан. ХӨСҮТ-д өнөөдөр 183 хүн тусгаарлалтад байгаа.

Өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч, гэрийн хорио, тусгаарлалтад шилжсэн. Бид гадаадаас онгоцоор ирэх дараагийн хүмүүсээ хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байна” гэв. 


А.Амбасэлмаа: Германаас ирсэн хоёр иргэнээ амжилттай эмчиллээ


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр Гуравдугаар эмнэлгээс тандалтын зорилгоор нэг хүний сорьц ирсэн. Өндөр халуунтай иргэн байсан. Хоёр ч сорьцод шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан.

Бид эмнэл томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын тохиолдлын тохирсон өвчтөнүүдээс тандалт хийж байгаа. Халуурсан, ханиад томуутай хүн байж болно. Өдөр бүр 25-40 орчим хүний сорьцод давхар харуулдан тандалтын судалгаа хийж байна” гэлээ.

Коронавирус өвчнөөр халдварласан хоёр иргэн эдгэрсэн мэдээллийн талаар тэрбээр “Манай улсад нийт 15 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тухай иргэдэд цаг бүр мэдээлж ирсэн. Дөрвөн хүн эдгэрээд эмнэлгээс гарсан. Эхний хоёр эдгэрсэн иргэд нь Сөүл - Улаанбаатарын онгоцоор ирсэн тохиолдол. Дараагийнх нь Берлин – Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, тодорхой хэмжээний шинж тэмдэгтэй иргэд байсан. Тэднийг манай эмч нар амжилттай эмчилж, эмнэлгээс гаргалаа. Эдгэрсэн хоёр иргэнийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ сөрөг гарсан нөхцөлд тусгаарлалтаас гэрт нь гаргана” гэв. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДЭЭГИЙ(203.91.115.47) 2020 оны 04 сарын 08

МУНДГААС МУНДАГ ХЭЛЭХ ҮГ АЛГА ДЭЛХИЙН ЭМЧ НАРААС ДУТАХ ЮМ ЕРДӨӨ Ч АЛГА БРАВООООО МАНАЙ ХАЛДВАРТЫНХАН

2  |  0
zochin(66.181.178.230) 2020 оны 04 сарын 08

Emnelegiin hamt olon Mundag bainaa.Bayarlalaa. Ta nar min biyesee bodooroi.

2  |  0
zochin(202.126.89.198) 2020 оны 04 сарын 07

emch nartaa bayrla mundag bn.

0  |  1
тайван(202.179.26.4) 2020 оны 04 сарын 08

Эмч нар маань сайн ажилаж байна аа.Амжилт хүсьe.

1  |  0
zochin(103.229.123.216) 2020 оны 04 сарын 07

нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг 2-г хассан ч 2 нэмэгдээд байх юм.эмч нар сайн байна.харин дээд дуракууд гаднаас зөөгөөл

1  |  0
zochin(202.126.88.147) 2020 оны 04 сарын 07

Hyamhvv zahiraltai Husvt iinhend bayr hvrgii sain ajillaj bgaa shvv ene hamt olniig aldarshuulah heregrei shvv

0  |  0
зочин(103.9.88.162) 2020 оны 04 сарын 07

халдвартынхан сайн ажиллаж байна одоо энэ хэдийгээ хамгаалаад дахин гадаадаас хүн зөөхөө больсон нь дээр байхаа,наад хэдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй шүү

2  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 07

burkhan mini , saykhan medee uguud l baygaaray , manay emch nar unekheer aguu ,

1  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 04 сарын 07

Халдвартынхан мундаг

1  |  0
Top