ШУУРХАЙ: Яргайтын Богинын аманд найман байшин шатжээ

2020 оны 04 сарын 07

Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирүүлжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт өртөж 4 га газар, 8 байшин бүрэн шатжээ.

Гал түймрийн улмаас зургаан байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд нийслэлийн хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан 34 дуудлагаар алба хаагчид ажиллан, галыг унтраасан юм. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.9.47.1) 2020 оны 04 сарын 07

ooriinhoo baishing shataadag l um baigaa biz hunii omch ed horongo shataadag n arai denduu medrel um be

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 07

Орчныхоо нөхцөл байлалд дүгнэлт хийж чаддаггүй хүмүүс гал тавьдаг нь үнэн юм. Тэдэнд байшингаа шатаах нь чухал биш шар өвс шатаах нь чухал байсан вм байна л даа.

0  |  0
Top