“Битгий унш” буюу өөрийнхөө төлөө унших ном

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

“Битгий унш” /Хэрэв уншвал та яаж ч өөрчлөгдөж мэднэ/ хэмээх өвөрмөц нэртэй шүлгийн ном уншигчдын гарт хүрлээ. Эл номыг Мягмардаваагийн Сандаг бичсэн бөгөөд түүнийг сошиал орчинд “Z sneaker shop”-ийн “Пүүзний СааГа” гэдгээр нь залуус мэдэх юм.

Зохиолч М.Сандаг шинэ номоо “Үргэлж сайхан зүйлсийг үзэж бас бүтээхэд хөтлөх, урам зориг бадраах эшлэл ном” хэмээн тодорхойлжээ. Үнэхээр ч түүний “Битгий унш” ном толгой, сүүл холбосон бичлэгтэй, урам зориг сэргээх 50 шүлэгтэй бөгөөд мөн төдий тооны монгол үндэсний дээлийг орчин үеийн хэв загварт оруулсан “We brand Mongolia”-ийн гэрэл зургийн чимэглэлтэйгээрээ онцлог.

Зохиолч М.Сандаг “Битгий унш” бол миний хоёр дахь уран бүтээл. Анх 10 жилд шүлэг сонирхож байхдаа ном гаргаж байсан. “Битгий унш” ном маань дотоод сэтгэлээс ундран гарсан, хүмүүсийг огшоосон шүлгүүдтэй. Номоороо дамжуулж залууст хандан амжилтад хүрэхийн тулд ам, үйлдэл хоёроо зөрүүлж болдоггүйг ойлгуулахыг хүссэн. Хүн хийж байгаа зүйлдээ дурлаж хөдөлмөрлөх учиртай. Тиймээс та бүхэн миний шүлэг бүрээс өөрийгөө дайчлах, амжилтад хүрэх урмыг мэдрэх болно. Миний номыг уншаад өөрийн санаж сэдэж байгаа бизнесээ, төлөвлөгөөгөө биелүүлэх хүч авна гэдэгт итгэж байна” хэмээн шинэ номынхоо талаар ярьсан юм.

Мөн М.Сандаг “Сошиал орчин түлхүү хөгжиж байгаа энэ үед сайнаасаа саар нь хүнд илүү хүрдэг болж. Тиймээс хүмүүсийг өдөөхийн тулд “Битгий унш” гэж нэрлэсэн. Би “Манлайлал” сэдвээр бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тиймээс би өөрийнхөө чадах зүйлээрээ залууст үлгэр дуурайл болохыг хүсдэг. Үнэндээ би фейсбүүкээр шууд дамжуулалт хийж, пүүз зардаг. Шууд бичлэгийнхээ дундуур худалдаж байгаа пүүзээ хөрөөддөг. Үүнийг маань хүмүүс гайхдаг байсан. Одоо намайг мянга мянгаараа эергээр хардаг болсон. Тиймээс залуу үедээ үлгэрлэх үүднээс энэ бүтээлээ гаргасан” хэмээв.


“Галзуу ганц дайчин”

Ганц л амьдарна

Ганц л үхнэ

Ганц олдох энэ амьдралдаа

Гал шиг асаж байгаад мөхнө

Хэний ч анхаарлыг татахгүй байх нь сонирхолгүй

Хэнтэй ч өрсөлдөхгүй шагналыг авна гэдэг уйтгартай

Өрсөлдөгч минь хүчтэй байх тусам тоглоом илүү хөгжилтэй

Өрсөлдөгчөөсөө суралцах нь илүү зугаатай

Амьдралыг би дайн гэж үздэг гэхдээ өөрийгөө ялан дийлэхийн төлөө тэмцдэг

Өнөөдрийн ялагдал маргаашийн сэрүүлэг болж өгдөг

Жижиг тулааныг дайнтай битгий андуур

Тулаанд ялагдаж болох ч

Дайнд заавал ялах л ёстой

Тулаанд зөвхөн шонхрууд л нисдэг гэдгийг сана

Болжморуудыг дэвсээд хая

Бүргэдийн нүд шиг хурц бай

Хатуу чанга байдал сахилга батыг заадаг

Өөрийн хүч чадалдаа битгий бард

Чамаас илүү нэгэн гарч ирж л таарна

Хойч үе үргэлж өмнөхөө давдаг

Өвдөг сөхрөх ялагдсан гэсэн үг биш

Өвдөг сөхөрсөн хирнээ унаад өгвөл тэр жинхэнэ ялагддаг

Зүгээр нэг цэрэг биш жанжин нь бай

Өөрийн салбарынхаа лидер нь бай

Үргэлж толгойлогч, үлгэр жишээ хүн бай

Зуу зуун жил дайтаж ирсэн

Зуу зуун амь золигт гарсан

Юуны төлөө

Чиний энэ амар амгалан тайван амьдралын төлөө

Өөрсдийгөө тэд золиосолсон

Бос залуу минь

Газар дээр үхсэн мэт хэр удаан жүжиглэх үү

Илдээ ирлэ

Тулаанд бэлтгэ эрэлхэг цэрэг минь

Чиний эсрэг олон дайсан зогсож байна

Цаг хугацаа, шунал хүсэл, итгэлгүй байдал

Тэр бүгдийг тас цавч

Үр үндсээр нь хүйс тэмтэр

Ялсан ч ялагдсан ч битгий эмзэглэ

Ахиад ганц удаа оролдоод үз

Ганц амьдралд

Ганц боломж гэж би хэлээгүй

Галзуу ганц дайчинд хар мянган боломж байдаг

Галзуу байхад асуудал юун

Даруухан байдал чамайг байгаа эсэхийг шалгахад хүргэдэг

Амьсгаагаа бүүр энд амьдарч дайтахаар ирсэн гэдгээ

Бусдад сонсогдохоор зарла

Чи бол дайчин цустай хамаг Монголын удам.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.215) 2020 оны 04 сарын 07

Оюунчлал номонд христ харь гаригын хүн шашин биш гэж өгүүлдэг

0  |  0
muluu(66.181.180.234) 2020 оны 04 сарын 06

hun bolgonii heldeg meddeg hergeldeg yvjil bdag ugniidiig hamaad bichtsen ymuu daa puuzee l zardaa ah

1  |  1
Top