Л.Мөнхтүшиг: Гадаадын 45 улсаас 6313 иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Онцгой байдлын шуурхай штабаас “Ковид-19” халдвартай холбогдуулан авч буй арга хэмжээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаадын 45 улсаас 6313 иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настай 32 иргэн байна. Мөн амьдрах орон байргүй болж байгаа гэсэн олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийн хүсэлтийг ЭСЯ-дуудаас Гадаад харилцааны яаманд ирүүлж байгаа. ГХЯ-аас иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилж байна.

Сошиалд "Гадаадын иргэд Монголд ирж байна" гэсэн шүүмжлэл гарч байгаа. Дипломат албаны ажилтан, түүний гэр бүлийн иргэдийг Улсын онцгой комисст мэдэгдсэнээр зөвшөөрөл олгож байгаа. Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр гадаадын дөрвөн иргэн ирсэн. Япон улсын хоёр, Испанийн нэг, АНУ-ын нэг иргэн байсан. АНУ, Испанийн иргэн нь хүүхдүүд. Эцэг, эх нь монгол иргэншилтэй.

Олон нийтийн зүгээс хардалт байна. Онгоцонд багтахгүй, ирж чадахгүй байгаа учраас хардах, буруу ташаа ойлгох тохиолдол гарч байгаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэг үйлдэнэ. Ямар шалтгаантай иргэн эх орондоо ирж болохыг өнгөрсөн баасан гарагт цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.

Эрүүл мэндийн шалтгаантай иргэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй эхчүүд гээд тодорхой шалтгаантай иргэдийг тусгай нислэгээр авчирна. Шалгуур хангасан Монгол Улсын иргэнийг эх орондоо авчирна. Ирэх хүсэлтэй олон иргэн байна. Онгоц 250 хүний суудалтай. Суудлын тоогоор иргэдийг авчирна. Аль болох олон хүнийг эх орондоо авчрах тал дээр анхаарч ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(203.91.115.52) 2020 оны 04 сарын 06

Хүүхдийн гэх тодотголтой Болормаагийн хүү дээ ажлаа зөв хийгээрэй Мөнхтүшиг гуай

0  |  0
а(203.91.115.52) 2020 оны 04 сарын 06

Хүүхдийн гэх тодотголтой Болормаагийн хүү дээ ажлаа зөв хийгээрэй Мөнхтүшиг гуай

0  |  0
а(203.91.115.52) 2020 оны 04 сарын 06

Хүүхдийн гэх тодотголтой Болормаагийн хүү дээ ажлаа зөв хийгээрэй Мөнхтүшиг гуай

0  |  0
а(203.91.115.52) 2020 оны 04 сарын 06

Хүүхдийн гэх тодотголтой Болормаагийн хүү дээ ажлаа зөв хийгээрэй Мөнхтүшиг гуай

0  |  0
а(203.91.115.52) 2020 оны 04 сарын 06

Хүүхдийн гэх тодотголтой Болормаагийн хүү дээ ажлаа зөв хийгээрэй Мөнхтүшиг гуай

0  |  0
Иргэн(202.9.40.181) 2020 оны 04 сарын 06

Эмнэлэг эмч нарынхаа ачааллыг бодмоор юм

0  |  0
Top