Цоохор ирвэсийн арьс худалдах гэж байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд буюу 106-р цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн түүхий эд болох гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ. Энэ хэрэг гуравдугаар сарын 26-ны өдөр гарсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, цоохор ирвэсийн түүхий эд болох гурван ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан.

Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж, Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр байгаа нь байгалийн эсрэг хүний үйл ажиллагааны гол сэдвийн нэг болоод байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(183.177.100.238) 2020 оны 04 сарын 06

Gertee baavgain aris delgesen nuhduudiig haanaas olj avsniig shalgah heregtei. Sayahan Tanaid honoyo nevtruulgeer neg nuhur gertee tom baavgain aris shalan deeree delgesen bnalee.

0  |  0
Top