КОВИД-19 | Туркт 500 гаруй хүн нас барлаа

2020 оны 04 сарын 05

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдэгдсэнээр тус улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо өнөөдөр /2020.04.05/ 501 болж нэмэгджээ. Урьд өдөр нь энэ тоог 425 гэж байв.

Туркийн Эрүүл мэндийн сайдын “Twitter” хуудсандаа бичсэнээр тус улсад хоногт 19664 коронавирусний тест шалгаж, 3013 шинэ тохиолдол илэрчээ. Вирусний халдвараар өвчилсөн нийт хүний тоо 23934 болсон байна.

Туркт коронавирусний халдварын тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын дундуур илэрснээс хойш нийт 786 хүнийг амжилттай эмчилжээ.

Тус улс түүнчлэн Итали, Испани улс руу коронавирусний халдвартай тэмцэхэд нь тусламжийн онгоц илгээсэн байна.

 

Top