КОВИД-19 | АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 300 мянгад ойртлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

АНУ-д коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 297575 болжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр халдварын тоо удахгүй 300 мянга хүрэх гэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

Америкт энэхүү вирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 8098 болжээ.

Нью-Йорк мужид л гэхэд 113704 хүн халдварласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдварын тархалт ирэх долоо хоногт илүү нэмэгдэх хандлагатай байгааг хэлжээ. Энэ долоо хоногт болон ирэх долоо хоногт олон хүн амиа алдана гэж тэрбээр дүгнээд “Эдгээр хоног хамгийн хүнд байх болно. Нас баралтын тоо нэмэгдэнэ” гэж Цагаан ордонд хийсэн хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.

 

Top