ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 22.8 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

Өнгөрсөн 2019 оны жилийн эцсийн байдлаар Өвөрхангай аймаг 5.6 сая толгой мал тоолуулсан. Үүнээс 2.2 сая нь хээлтэгч мал бөгөөд мал  хээлтүүлгийн мэдээгээр 1.8 сая толгой мал төллөхөөр бэлтгэл ажил хангагдсан. 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 22.8 хувь буюу 430.0 мянган мал төллөж, 16.0 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.8 хувь буюу 414.0 мянган төл мал бойжиж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна.

Нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 12.7 мянган мал хээл хаяснаас гадна цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0.5 хувь буюу 30.3 мянган мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top