Кувейтэд Коронавирусээр өвчилж нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

Испанид Коронавирусээр өвчилсөн иргэдийн тоо 7200-аар нэмэгдсэн байна. Иймээс тус улсад онц байдлаа хоёр долоо хоногоор сунгажээ. Италид нэг хоногийн дотор 681иргэн өвчилсөн байна. 

Мөн эрчимт эмчилгээнд орох өвчтний тоо буурч байгаа талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Итали улсын хойд Ломбарди мужид эрүүл мэндийн байгууллага болон мужийн удирдлагууд нь нийт иргэдээ амны хаалт зүүхийг уриалж үүрэгжүүлсэн байна. Энэхүү дэглэмээ дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл мөрдөнө гэжээ.

 АНУ-д өнгөрсөн бямба гарагийн байдлаар  27800 гаруй иргэд өвчилсөн гэж бүртгэгджээ. Нас баралтын тоо  8200-д хүрсэн байна Япон улсад энэхүү вирусээр өвчилж байгаа иргэдийн хувьд бүх насныхан байгаа нь эрүүл мэндийн байгууллагынхны санааг зовоож байгаа юм.  Мөн халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байна гэжээ. БНСУ-д шинэ халдварын тоо буурч байна. Харин зөөвөрлөгдөн ирж буй өвчлөлийн тоо буурахгүй байгаа юм.

Тус улсад 741 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. БНХАУ-ын хувьд 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үүний 21 нь зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг тогтоожээ. Кувэйтэд Коронавирусээр өвчилж нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top