ПРОКУРОР: Ял тэнссэн этгээд дахин хар тамхи хэрэглэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт ял шийтгүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байгаа иргэд шүүхээс даалгасан үүрэг, хориглосон хязгаарлалтыг хэрхэн биелүүлж байгаа байдлыг шалгажээ.

Шалгалтыг дүүргийн Цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэгдсэн М гэгчээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрч, харьяа Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.30.43) 2020 оны 04 сарын 06

Дарханы шүүгч нар авилгад дуртай шүү.Зан харьцаа гэж байхгүй өөрсдийгөө дарханы нохойн ч андахгүй гэж аарахдаг шүүгч бүсгүй байнаа байна.

0  |  0
Zochin(192.82.76.89) 2020 оны 04 сарын 05

Hereglene shu de har tsmhichid zasrahgui

0  |  0
Зочин(176.63.23.30) 2020 оны 04 сарын 05

хар тамхинд тэнсэн өгч болохгүй дээ. Шүүхийнхэн ямар их хор аюултайг нь ойлгохгүй л байна даа

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 05

Гадаадад буудан алах ялтай хар тамхины хэрэгтэнд тэнсэн өглөг нь яаж байгаа юм болоо чөлөөтэй сайхан татаад аваг гэж хүн чанар гаргасан болж байна уу хууль ёсыг тэгэж сахиудаггүй юмаа новшнуудаа.

0  |  0
Иргэн(103.212.118.78) 2020 оны 04 сарын 05

Тархинд нь тариа хийхгүй бол дон эдгэдэггүй.

0  |  0
p(64.119.27.233) 2020 оны 04 сарын 05

ingeed tolgoigni ileheer ,itgel aldaad bhaar hatuu shiirtgehees uur zamgvi shd..

2  |  0
Top