СЭРЭМЖИЛ: Өнөөдөр гал түймрийн зургаан дуудлага иржээ

2020 оны 04 сарын 04

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2020.04.04/ байдлаар гал түймийн зургаан дуудлага ирсэн байна. Үүнээс таван дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 4р хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд 1га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top