Чөлөөт бөх: Олимпын эрхийн тэмцээнүүд 2021 онд явагдана

2020 оны 04 сарын 04

Коронавирусний халдварын улмаас Европ, Ази, Африк, Номхон далайн бүс нутгийн болон дэлхийн олимпын эрхийн тэмцээн хойшлогдоод байгаа билээ. Токиогийн олимпын явагдах хугацаа тодорхой болсон буюу буюу нэг жилээр хойшлогдсоны дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох тэмцээний талаар хэлэлцжээ.

ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөл онлайн хурал зарлаж, олимпын эрхийн тэмцээнүүдийг ирэх жил 2021 онд зохион байгуулах болсноо зарлалаа. Хугацаа тодорхой болоогүй ч энэ жил явагдах ёстой байсан улсдаа болох нь тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл Азийн эрхийн тэмцээн Хятадад, Европын тэмцээн Унгарт, Африкийн тэмцээн Мароккод, дэлхийн тэмцээн Болгарт зохион байгуулагдана.

Харин ДАШТ-ийг Токиогийн олимпын дараа хийх бололтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top