ХӨСҮТ: Өвчтөнүүдийн биеийн байдал ТОГТВОРТОЙ, САЙН байгаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалт, цаг үеийн асуудлаар шинэ мэдээлэл хүргэж байна. 2020.04.04, ЭМЯ

Токиогийн онгоцоор өчигдөр /2020.04.03/ ирсэн 275 иргэнийг бүгдийг тусгаарласан. Үүний 64 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 184 хүн буудалд буусан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалтад байгаа. 

Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 37 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ.

Зоонозын өвчин судлалын төвөөс өчигдөр хоёр баг ажиллаж, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн ачаа тээвэрт халдваргүйжүүлэлт хийсэн гэх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр холбогдох албаныхан мэдэгдлээ. 

ШУУД ҮЗЭХ

 

Top