“Подольскийн сонсогчид” киног Монголд толилуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Подольскийн их бууны болон явган цэргийн сургуулийн сонсогчдын 1941 онд Москвагийн ойролцоо байгуулсан баатарлаг гавьяаны тухай өгүүлсэн түүхэн эмгэнэлт зохиолоор хийгдсэн “Подольскийн сонсогчид” уран сайхны кино удахгүй та бидэнд хүрэх нь ээ.

Москва орох Варшавын замд дагуух Ильинск хэмээх тосгонд 1941 оны аравдугаар сард өрнөсөн ширүүн тулалдаанд үй олон цэл залуухан цэрэг эрийн байгуулсан баатарлаг гавьяаг дэлхий нийтийн сонорт хүргэх санаа анх уг тулаанаас амьд гарсан Подольскийн явган цэргийн болон их бууны сургуулиудын сонсогч ахмад дайчдаас 1970-аад онд төрсөн байдаг.

2016 онд Калуга мужийн Обнинск болон Москва мужийн Подольск хотод идэвхтэн санаачлагч нарын бүлгэм байгуулагдсанаар дээрх уран сайхны киног бүтээх санаа хоёр дахь “амьсгал”-аар тэтгэгдэн явсаар "Ильинскийн галын шугам" хэмээх ардын кино төсөл болж өргөжсөн. Энэ ардын хөдөлгөөн нэгэн зүг цогцлох зүрх сэтгэл бүхий үй олон хүнийг хамарсан ард түмний жинхэнэ төсөл болж чадсан билээ.

2017 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн Төв архиваас Подольскийн цэргийн хоёр сургуулийн суралцагчдын тухай архивын баримтуудыг Подольск хот дахь Подольскийн сонсогчдын нэрэмжит сайн үйлсийг дэмжих санд шилжүүлэн өгсөн байна. Тэрхүү нууцлагдсан архивын материалууд дээр тулгуурлан “Подольскийн сонсогчид” уран сайхны киног бүтээжээ.

“ВоенФильм” студийн бүтээсэн уг эмгэнэлт, түүхэн киноны Ерөнхий найруулагчаар Вадим Шмелёв ажиллажээ. Продюсер нь Игорь Угольников, Вадим Задорожный нар аж. Гол дүрд Евгений Дятлов (хурандаа Стрельбицкий), Сергей Безруков (ахмад Старчак), Алексей Бардуков (дэслэгч Алёшкин), Артём Губин (сонсогч Саша Лавров), Любовь Константинова (сувилагч Маша Григорьева), Игорь Юдин (сонсогч Митя Шемякин) болон бусад жүжигчин тогложээ.

Дээрх бүтээл ОХУ-д 2020 оны тавдугаар сард үзэгчдэд хүрнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ss(66.181.184.87) 2022 оны 03 сарын 26

Haana garaad bnaa sda

0  |  0
Mgl(202.9.46.250) 2020 оны 04 сарын 06

Ene orosuud 2 r dainii sedweesei uidadguin bhda

1  |  0
Top