БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотын гудамж, талбайд ариутгал хийж байна

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан улс даяар халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал хийх ажил үргэлжилж байна.

Ариутгалын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулсан аж. Учир нь агаарын температурын хасах хэмд ариутгалын бодисын үйлчлэл сулардаг аж. Иймд өнөөдрөөс /2020.04.03/ эхлэн нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан ариутгалын ажлыг үргэлжлүүлэн хийж эхэллээ.

Нийт Өлгий хотын 360 орчим мянган метр квадрат талбайг ариутгахаар төлөвлөөд байгаа ба халдваргүйжүүлэлтэд 0.03 хувийн жавелины уусмалыг ашиглаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.27.159) 2020 оны 04 сарын 03

Баруун зүүн тийшээгээ төмөр замаа сунгаж баруун зүүн төмөр замын коридортой болж авахгүй бол баян өлгий тусдаа улс болж өөрийн гэсэн коридортой болчихно

0  |  0
Top