Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийжээ

2020 оны 04 сарын 03

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах II бүлгийн хамт олон аврах ажиллагааны олсыг өндрөөс аврах ажиллагаанд түргэн шуурхай, цаг хугацаа алдахгүйгээр зохион байгуулахад ашиглах зорилгоор аврах ажиллагааны үүргэвчийг шинээр санаачлан хийж гүйцэтгэлээ.

Тус үүргэвч нь 30, 50, 100 метрийн хэмжээтэй олсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчлээс үүсгэхгүйгээр ажиллагаанд бэлтгэх, ажиллах, аврагчдад ажиллагаанд оролцоход ачаалал өгөхгүй, саад болохгүй зориулалттай.

Мөн үүргэвчинд жижиг хэмжээтэй аврах багаж хэрэгслийг нэмэлтээр зүүж ажиллагаанд бэлтгэх, ажиллах давуу талтай гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 04

yasan mundag um be, ingeed l saihan ajiliin shaardlagaar sanaachlagatai ajillah estoi , odoo l mongolchuud maani zygeer l ajildaa yavaad baihgui saihan sanaachildag bolj bainaa….hogjihiin shinj temdeg

0  |  0
Zochin(64.119.27.159) 2020 оны 04 сарын 03

Усанд шумбадаг үүргэвч хий

0  |  0
Top