ХӨСҮТ: Катар улсаас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

ЭМЯ-наас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.03/ ээлжит мэдээллээ өгч байна.

Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр иргэнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан Катар улсаас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 81 сорьцод шинжилгээ авахад халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 иргэний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20 иргэн, Дархан - Уул аймагт тусгаарласан 11 иргэн, Сэлэнгэд тусгаарласан хоёр иргэнээс коронавирус илрээгүй" гэв.  

Top