ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн хүний тоо нэг сая хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

ЭМЯ-наас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.03/ ээлжит мэдээллээ өгч байна.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  ““Ковид – 19” халдвар дэлхийн 207 оронд тархаад байна.

Нийт халдварын тоо нэг сая 15 мянга хүрээд байна. Нийт 53 мянга гаруй хүн нас барсан. АНУ, Англи, Герман, Швейцар улсуудад халдвар хурдацтай тархаж байна. Японд сүүлийн гурван хоногт халдвар хүчтэй тархсан. Ялангуяа Токио хотод халдварын тоо нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд 14 хүн халдвар авсан. Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсныг та бүхэн мэдэж байгаа. Сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдээгүй. Ажиглалтад 2300 хүн бий” гэлээ.

ШУУД:

Top