2020 оны хавар, зуны шилдэг сонголтууд

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Байгаль дэлхий ногоон өнгөөр гоёх цаг хаяанд иржээ. Харин та өөрийгөө хэрхэн гоёх талаар шийдэж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын өгч буй энэ хавар, болон зуны улирлын хамгийн гол, супер  трэндүүдийг танилцуулж байна.

Неон өнгөөр дахин солонгор

Өнгөрсөн жилүүдийн хувьд супер трэнд байсан неон өнгө энэ жил ч мөн байр сууриа хэвээр хадгалах нь ээ. Өнгөлөг байх улирал ирж байгаа учир зоригтой сонголт хийн дээрх өнгийн хувцсаар өөрийгөө төдийгүй эргэн тойрноо гэрэлтүүлээрэй.

 

Богино өмд, өргөн тусмаа сайн

Костюм бүх цаг үед таныг дэгжин бөгөөд загварлаг харагдуулах томоохон түлхүүр байсан. Харин түүний дор өвдөг хүрсэн урттай, өргөн загварын богино өмд сонгон өмсөх нь энэ жилийн шилдэг сонголт байх нь ээ. Өмнөх жилүүдэд дугуйн спортын тамирчдыг санагдуулам бариу загвар хүч түрэн орж ирсэн бол энэ жилийн хувьд өргөн загвар таныг илүү загварлаг харагдуулах нь ээ.

 

 

Цагаан даашинзаар эрх чөлөөг мэдэр

Хурим дээр л зөвхөн цагаан даашинз өмсдөг гэж бодох хэрэггүй. Шагай хүрсэн урт, өргөн мөр, ханцуй, давхар хормой бүхий даашинз энэ зуны гол чимэг. Энэ төрлийн хувцаслалт таныг тун ч эмэгтэйлэг харагдуулах болно.

 

Бүсгүйчүүд ч хантааз өмсөж болно

Уламжлалт маягийн  хантааз зөвхөн эрчүүдийн гоёл хэмээн эндүүрэх хүмүүс олон бий. Харин үүнийг үгүйсгэн бүсгүйчүүд ч мөн энэ төрлийн хувцсаар гоёх боломжийг загвар зохион бүтээгчид олгож байна. Түүнийг дангаар нь өмссөн ч буруудах зүйл үгүй.

 

Цувны эрин үе эхэллээ

Хэзээнээс бүсгүйчүүдийн шилдэг сонголтуудын нэг байсан цув энэ жил хүч түрэн орж ирж байна. Өмнө нь уламжлалт хэв маягт дуртай бүсгүйчүүдийн үнэнч сонголт байсан цув энэ жилээс эхлэн таныг загварлаг, дэгжин нэгэн гэдгийг батлах бөгөөд пальтоноос аль болох татгалзахыг хичээгээрэй.

 

Ухлаадас бүхий хувцасанд дурла

Хувцасны тань хаа нэгтээ олон төрлийн ухлаадас байх нь энэ жилийн хувьд гол трэндүүдийн нэг байх нь ээ. Байгаа оносон ухлаадас танд цоо шинэ мэдрэмж төрүүлэхийн сацуу бусдаас өвөрмөц харагдуулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top