Хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Дэлхий нийтээр 4 дүгээр сарын эхний долоо хоногийг “Харшлын өдөр” болгон тэмдэглэдэг. Харшил бол дэлхийг хамарсан чимээгүй тахал болж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд томоохон асуудал болон хөндөгдөж байна. Харин Монгол улсын хэмжээнд  5 хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлээс харшилтай  гэсэн судалгаа байдаг. Тийм ч учраас арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна.

Дэлхийн хэмжээнд харшлын төрлүүдийг ангилан авч үзвэл:

Харшлын шинж тэмдэг:

Харшил нь маш элбэг тохиолддог өвчин юм. Гэнийн болоод гадаад орчны хүчин зүйлс нь харшлын гол үүсгэгчид юм.  Харшлын үед дархлааны хариу үйлчлэл харшил үүсгэгч бодисыг  эсэргүүцдэг химийн нэгдлүүдийг гаргадаг. Энэ нь загатнах, хавдах , булчингаар татах, залхаг /нус ялгарах,арьс улайж хавдах,бигжрүүтэх,нүд хоолой загатнах,ханиах натайх, зэрэг  нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх вэ?

Хүний дархлаа муудах үед харшил улам даамжирдаг бөгөөд хоол хүнс, сэтгэл санаа, хүрээлэн буй орчин ч бас нөлөөлдөг.  Ийм ч учраас ДЭМБ хаврын улиралд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, агаарын солилцоог сайжруулан, цэвэр агаарт гарах, сайн унтаж амрахыг зөвлөдөг байна.

Харшлаас урьдчилан сэргийлэх, эмчлэхийн тулд харшлын эх үүсвэрийг тогтоох нь хамгийн чухал байдаг ба харшил үүсгэж буй орчныг устгаж, тохирох эмийг сонгож, дасан зохицох тохиолдолд харшлын үрэвслийг багасгах дархлааны эмчилгээ хийх нь үр дүн өндөр эмчилгээний аргачлал юм. Европ болон зарим азийн орнууд айл өрх  бүр агаар цэвэршүүлэгчийг гэртээ хэрэглэх болсон ба энэ нь айл өрх бүрд ус буцалгагч байх ёстойтой адил энгийн хэвшил болжээ. Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр гэрийн доторх агаарыг 44 хувиар сэргээж, үнэрийг саармагжуулж, агаар дахь бичил биет, бактерийг 43 хувиар бууруулдаг.

Агаар цэвэршүүлэгчийн шилдэг технологи HEPA ШҮҮЛТҮҮР:

“HEPA” буюу “Өндөр үр дүнтэй тоосонцор тогтоогч”  шүүлтүүр нь PM2.5, PM10 тэргүүтэй тоосонцрыг төрлөөсөө шалтгаалан  99,97% ба 0,3 микрон хэмжээтэй тоосонцрыг ялгаж шүүх үзүүлэлтийг мөрддөг байна. Байр орон сууцны агаарыг цэвэршүүлэх шинэ агаараар сэлбэхэд энэ шүүлтүүртэй агааржуулагчийг ашигладаг. Ийм ч учраас харшилтай, астматай хүмүүс ашиглахад илүү тохиромжтой. HEPA шүүлтүүр 3 давхар филтертэй.

Philps AC2887, AC1215, AC4081 загварын агаар чийгшүүлэгч нь тог бага зарцуулах бөгөөд дараах тохиргоо үйлдлүүдтэй тул таны амьсгалж буй агаарыг хамгийн хурдан цэвэршүүлж эрүүл агаарыг танд бэлэглэх болно.

NEXT ELECTRONICS-ийн зүгээс 4 дүгээр сарыг та болон танай гэр бүлтэй хамт Харшлын эсрэг тэмцэж АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ+АГААР ЧИЙГШҮҮЛЭГЧ хямдралтай,бэлэгтэй  урамшууллаа зарлаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
r(103.212.119.30) 2020 оны 04 сарын 03

reklam yumuu

0  |  0
Top