ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Өнөөдөр 2020.04.03. Энэ оны 93 дахь өдөр бол он дуусахад 273 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 26 минутад мандлаа. 19 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 16 хэм, шөнөдөө -3 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Италийн зураач, уран барималч Жузеппе Пеноне, Оросын жүжигчин Владимир Носик, Америкийн жүжигчин Алек Болдуин, Эдди Мерфи, Их Британийн жүжигчин Мэттью Гуд, Швейцарийн биатлонч Селина Гаспарин, Италийн биатлонч Доротея Вирер, Германы теннисчин Томми Хаас, Их Британийн дуучин Леона Льюс, Нидерландын хөл бөмбөгийн хаалгач Тим Крулл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1965 оны энэ өдөр Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас баржээ.

1982 оны энэ өдөр Монгол, Хятадын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад, Монголын хилийг хамтран шалгах комиссын ажил сэргэжээ.

2003 оны энэ өдөр Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1942 - Батааны хойгт Японы цэргийн хүч халдан довтолж, хойгийг АНУ болон Филиппиний арми хамтран хамгаалжээ.

1973 - Моторола компанийн ажилтан Мартин Күүпер зохион бүтээсэн гар утсаараа Беллийн Лабораторийн эрдэмтэн Жоел Энгел рүү дуудлага хийв. Энэ нь гар утсаар хийсэн анхны дуудлага байлаа.

1975 - Шатрын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтод Бобби Фишер болон Анатолий Карпов нар учраа таарч Карпов дэлхийн аварга болов.

2007 оны энэ өдөр Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж, дэлхийн дээд амжилтыг тогтоов.

2010 - Дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг “Apple” компани худалдаанд гаргажээ.

2016 - Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж, 214488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.

Энэ өдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл хийх, төлгө тавих, морь уралдуулахад таагүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top