Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гүйцэтгэхээр товлосон байсан хуваарьт өөрчлөлт орж өнөөдрийн 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токио хотод газардана. 

Дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт газардана. 

Тус нислэгээр 255 монгол иргэн ирж байгаа бөгөөөд нислэгт ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар явах бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.1) 2020 оны 04 сарын 02

Боловсролын сайдаас 100 сая төгрөг авсан багш эмэгтэй. Нөхрөө эмчлүүлнэ гээд Энэтхэг явсан. Ирээд тусгаарлагдаагүй. Оргож Сэлэнгэ явсан.

0  |  0
Top