“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

2020 оны 04 сарын 01
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан.
 
Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 байр сул байгаа аж. Тиймээс сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга дээрх 9 байрыг “Орон сууцны хууль”-ийн дагуу дээрх зорилтот бүлгийн хүмүүст олгох юм.
 
Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 01

Yaj iigeed yavaandaa Ulaanbaatar ger horoololgui bolmoor bainaa….estoi hoorhon zemziisen huviin baishin horoolol zezeg nogoo jims nogoo ni ynertsen ,,,,byh ger horoolliin gazart baigaa ailuud tiim bolvol saihan baina daa

0  |  0
Top