Л.Баттулга: Хошин урлагийнхны ОНЛАЙН тоглолт таван цаг үргэлжилнэ

Д.Тамир | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга оролцов.

Тэрбээр иргэний үүргийнхээ хүрээнд шинэ коронавирусний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа Хунчирын 10 хоногийн хэрэглээг тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэд болон эмч, сувилагч нарт зориулж хандивлалаа. Мөн ЭМЯ-ны хамт олонд дотооддоо үйлдвэрлэсэн гар ариутгагч өглөө.

Энэ үеэр тэрбээр Монголын хошин урлагийнхан Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлсэн юм. Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчдийн оролцож буй тус тоглолтоор ард иргэдийнхээ дархлааг инээдээр таван дэмжинэ гэнэ. Тоглолтыг 20:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.27) 2020 оны 06 сарын 05

Гялай гялай

1  |  0
ЗОЧИН(66.181.160.43) 2020 оны 06 сарын 05

Амжилт хүсье , тоглотыг хүхдүүд хамт үзэж сонирхох байх . Үг хэллэгтээ анхаарахыг хичээгээрэй , үг хэллэгийг шүүлтүүртэй хэрэглээрэй

1  |  0
Top