АНУ-д 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2020 оны 04 сарын 01

Америкийн Айдахо мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт Чаллис хотоос 72 км-ийн зайд байсан гэнэ. Гүн нь 10 км-т болжээ.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох хотод 146 мянга орчим хүн амьдардаг аж. Гэхдээ одоогоор газар хөдлөлтийн дараах хохирол, хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн тохиолдлын талаар мэдээлээгүй байна.

Үүнээс өмнө 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Индонезийн Сулавеси аралд болсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zss(49.0.212.59) 2020 оны 04 сарын 01

neg ni oros nuguu ni afrikt avsan zurag bnashd

0  |  0
Top